Обама барьцаанд байсан хоёр хүнийг хөнөөсөндөө уучлалт хүсэв

Барак Обама Афганистанд барьцаанд байсан хоёр хүн хөнөөсөнд уучлал гуйсан байна. АНУ-ын ерөнхийлөгч Америк эмч, Италийн буяны байгууллагын ажилтан нар аймшигтай алдаанаас болж амиа алдсан учир уучлал гуйж байна гэж хэлсэн тухай Ройтерс мэдээллээ.

Эдгээр хүмүүс террористуудад барьцаалагдаад байсан ажээ. Обама Афганистан, Пакистаны хил дээр нисгэгчгүй онгоц "Аль-Каида"-гийн хуаранг дайрахад босогчдоос өөр энгийн хүн байхгүй гэдэгт итгэснээс ийм юм болсон гэж хэлсэн байна.

Нэгдүгээр сард болсон амжилтгүй энэ үйл ажиллагааны хувьд бүрэн хариуцлагыг Барак Обама өөрөө хүлээж байгаагаа илэрхийлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ