Гиннесийн сонирхолтой шинэ амжилтууд

Оддын дайн кинотой холбоотой эд юмсын хамгийн олон цуглуулгатай эр. Түүний цуглуулгад 90 мянга 546 ширхэг цуглуулга бий.
Өндөр өсгийт дээр хамгийн хурдан гүйгч эмэгтэй бол Германы иргэн Жулиа Плечэр. Тэрбээр 100 метрийг 14.5 секундэд өндөр өсгийт өмсөжтуулсан гайхалтай чадварлаг бүсгүй.
Хамгийн жижиг машин. Гэхдээ үүгээр замын хөдөлгөөнд саадгүй орохцох боломжтой, хэрэв та хэт жижиг бас тухгүй гэж голохгүй бол шүү дээ. Энэ машины урт нь ердөө 63 см, өндөр нь 65 см бол өргөнөөрөө 47 см ажээ. Эгдүүтэй энэхүү машиныг АНУ-ын иргэн Аустин Кулсон зохион бүтээжээ.
Хамгийн жижиг тэжээвэр нохой. Түүний урт нь ердөө 9.6 см юм байна. Бяцхан нохой хүний гуталнаас ч жижигхэн гээд бод доо.
Хамгийн удаан гар дээрээ тогтож чадсан бүсгүй бол Лилиани Франко болж байна.
Дэлхийн хамгийн том түшлэгтэй сандал Австри улсад бий. Сандалны хэмжээ 30 метрийн урттай юм байна.
Оззи хэмээн энэ нохой олсон дээр хойд хоёр хөлөөрөө 18.2 секунд зогсож дэлхийн дээд амжилтыг эвдлээ.
Хамгийн том дугуйтай унадаг дугуйг Германы иргэн Диди Сенфзохион бүтээсэн юм. Түүний зохион бүтээсэн 3.3 диаметрийн хэмжээтэй.
Мотоциклийн хорхойтнуудад яахын аргагүй таалагдах энэ эд бол дэлхийн хамгийн урт мотоцикл. Мотоциклийн урт нь 5.10 метр. Энэ гайхалтай унааг Италийн зохион бүтээгч Фабио Ригани хийсэн байна.
Хамгийн урт сахалтай эмэгтэй дэлхийн дээд амжилтын номонд бичигдэж байна. Түүнийг Вивиан Вэллэр гэдэг бөгөөд АНУ-ын төдийгүй дэлхий хамгийн урт сахалтай эмэгтэй юм. Түүний сахал 25.5 см-ийн урттай.
Хамгийн том тэжээвэр муур. Энэ муур бар, арслан хоёрын эрлийз бөгөөд түүний урт нь 3.3 метр харин жин нь 418.2 кг татдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ