Назарбаев ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо

Казахстанд өчигдөр болсон ээлжит бус ерөнхийлөгчийн сонгуульд Нурсултан Назарбаев 97.5 хувиар үнэмлэхүй ялалт байгууллаа. Харин түүний өрсөлдөгч Тургун Сыздыков 1.8 хувь, Абелгази Кусаинов дөнгөж 0.63 хувийн санал авч ялагдал хүлээсэн байна.

Нурсултан Назарбаев өнгөрсөн хоёрдугаар сард ээлжит бус сонгууль явуулахаар зарлаж, өөрөө нэр дэвшссэн юм. Ийнхүү тэрээр эрх барих хугацаагаа дахин таван жилээр сунгаж чадлаа. 74 настай Нурсултан Назарбаев 1991 оноос хойш Казахстаны төрийг тэргүүлж байгаа юм.

Казахстаны сонгуулийн хорооноос мэдээлснээр 9.5 сая сонгогчдын 95.11 хувь нь ээлжит бус ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон байна. Казахстан даяар сонгуулийн нийт 9000 санал авах байр ажил аж. Казахстаны сонгуулийг олон улсын 1000 гаруй ажиглагч хянаж, гадны хэвлэлийн 168 сэтгүүлч сурвалжилсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ