Шинзо Абэ АНУ-д айлчлал хийж байна

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-д долоо хоногийн хугацаатай айлчлал хийж байна. Энэ удаагийн айлчлалын гол зорилго нь АНУ болон Японы дипломат харилцааг улам бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөдхоёр тал худалдаа, гадаад харилцааны гэрээ хэлэлцээр хийхгүй юм байна.
Шинзо Абэ өчигдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо газардсан даруйдаа тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзаж зоог барьсан байна. Абэ ирэх лхагва гарагт АНУ-ын конгрессийн нэгдсэн хуралдааны үеэр илтгэл тавих үеэрээ ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж хоёр орны харилцаа, Ази номхон далайн худалдааны гэрээний талаар хэлэлцэх аж. Дараа нь Facebook, Appleкомпанийн үндэслэгч бизнесменүүдтэй уулзах гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ