Хүчтэй салхинаас болж, галт тэрэг гүүрнээс унажээ

АНУ-ын Луизиана мужийн Элмвуд хотод хүчтэй салхины улмаас 11 вагонтой ачааны галт тэрэг замаасаа гарч, гүүрнээс унасан том осол болжээ.
Галт тэрэг гүүрнээс нисч газар унан эвдэрсэн байна. Ослын үеэр хэн нэгэн бэртэж гэмтээгүй бөгөөд галт тэргэнд хортой бодис тээвэрлэж яваагүй хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Мөн Батон-Руж хотод салхины улмаас цахилгаан дамжуулах байгууламжуудад олон тооны дэлбэрэлт болж 70 гаруй мянган хүн гэрэл цахилгаангүй болжээ. Ургаа модод унаж, олон машин өртсөнөөс замын хөдөлгөөнд ихээхэн бэрхшээл учруулжээ.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ