"Твиттер" алдагдалтай ажиллажээ

"Твиттер" компани санхүүгийн эхний улиралд 24 хувийн алдагдалтай ажилласан байна. Хэдийгээр хэрэглэгчид эхний дөрвөн сарын байдлаар нэмэгдсэн ч компанид орж ирэх цэвэр ашиг тун муу байгаа гэнэ.
Тус компани 2015 оны эхний улиралд 2.17 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 2.3 тэрбумаар буурсан үзүүлэлт байлаа. Шинжээчид тус компанийг санхүүгийн эхний улиралд 2.37 тэрбум ам.долларын ашиг олно гэж таамаглаж байсан юм.
Ийнхүү алдагдалтай ажилласан тул тус компани зар сурталчилгааг аливаа вэб хуудас руу холбоосоор дамжин орох шинэ арга хэмжээ бий болгож компанийн орлогоо өсөн нэмэгдүүлэхээр тооцоолжээ. Хэрэглэгчид 140 тэмдэгтэд багтаан аливаа мэдээ, мэдээлэл цацах боломж олгодог нийгмийн сүлжээний тус компанийн орлого жилийн эхэнд 250.5 сая, эхний улиралд 436 сая ам.доллар болж өссөн байна. Гэхдээ шинжээчдийн таамаглаж байснаас ойролцоогоор 456.8 сая ам.долларын дутуу орлоготой ажилласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ