Солонгос Непаль руу тусгай онгоц илгээнэ

Өнгөрсөн Бямба гаригт Непаль улсад 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсоны улмаас Катманду хот болон түүний ойролцоох орон нутгуудад олон тооны байшин барилга нуржээ. Ойролцоогоор таван мянга гаруй иргэд амь насаа алдсан байна.
Сөүл-Катманду хотуудын хооронд долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэгддэг боловч Солонгос улсын Засгийн газар,Непальд байгаа өөрийн орны иргэдийг яаралтай авчрахын тулд тусгай онгоц илгээхээр боллоо.
Үүний дагуу 261 зорчигчийн суудалтай Бойнг-777 онгоц маргааш өглөө 05.00 цагт Сөүл хотоос нисч 09.15-нд Катманду хотод буух ба ойролцоогоор 70-80 Солонгос иргэдийг тээвэрлэн оройн 19.40-нд эх орондоо буцаж ирэх юм байна. Газар хөдлөлтөд Солонгос иргэд өртөөгүй ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ