Эверест уулны энэ хаврын авиралтыг зогсоожээ

Эверестийн араас Түвдийн талаас авиралт хийж байсан уулчид уулнаас бууж эхэлжээ. Хятадын албаныхан аюулгүй байдлын үүднээс Эверест уулны энэ хаврын авиралтыг зогсоож, уулчдыг буцахыг тушаасан байна. Хятадын Түвдийн уулын спортын холбооноос 25 багийн 300 орчим уулчинг Эверестийн авиралтаа зогсоож буцахыг шаардсан аж. Тэдний дунд Монголын хоёр уулчин байгаа билээ.
Балбад 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс Эверестэд цасан нуранги үүсч, 19 уулчин амь үрэгдсэн байна. Азаар газар хөдлөлтийн үеэр Эверестийн ар талаас авиралт хийж байсан уулчид гэмтэж бэртээгүй аж.
Үүний зэрэгцээ Балбад зарим уулчид авиралт хийх зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ