Ким Чен Ун Москваг зорихоос татгалзжээ

ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ирэх 09-нд болох Ялалтын баярын 70 жилийн ойгоор Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун Москвад хийх айлчлалаа албан ёсоор цуцласан тухай мэдэгдлээ.

Умард Солонгосын талаас Ким Чен Ун “Ялалтын баяр”-т оролцох эсэхийг албан ёсоор мэдээлээгүй байсан ч ОХУ-ын зүгээс хэдэн сарын өмнөөс олон нийтэд зарлаад байсан юм. Ингэснээр Ким Чен Ун гадаад дахь анхны айлчлалаа ОХУ-д хийх нь хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан. Тэгвэл ямар нэгэн цаг үеийн асуудлаас шалтгаалан Ким Чен Ун Ялалтын баярт оролцох айлчлалаа цуцласан байна.

Магадгүй ажиглагчдын үзэж байгаагаар саяхан Пхеньян 15 хүнийг цаазаар авсантай холбоотой, аль эсхүл тус улсын удирдлагуудын дунд хагарал үүссэн, удирдагчийн эсрэг ноцтой үйлдлүүд гарсан зэрэг дотоодын шалтгааны үүднээс эх орноо охин явах аргагүй болсон гэнэ.

Ким Чен Уны талийгаач эцэг Ким Чен Ир 2011 оны наймдугаар сард ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэн тухайн үед ерөнхийлөгч байсан Дмитрий Медведев болон албаны хүмүүстэй уулзаж хэлэлцээрийн ширээний ард сууж байсан түүхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ