Бэкэ, Анхмаа нарын охин өвдөөгүй

Жүжигчин Бэкэ, дуучин Анхмаа нарын бяцхан охин Солонгос улсад эмчилгээ хийлгээд эрүүл болсон гэсэн мэдээлэл зарим мэдээллийн сайтуудаар цацагдаад байсан. Харин үүнд дуучин бүсгүй няцаалт хийжээ.

Тэрбээр "Миний охин эрүүл саруул төрсөн. Ташаа мэдээллээс залхаж байна" гэжээ. Тэдний охиныг Ундарга гэдэг ба одоо нэг нас гарантай болоод байгаа аж.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ