Охид бүрийн мэдэх ёстой гоо сайхны 20 нууц

Бид бүгдээрээ гоо сайхны сэтгүүлүүд уншиж, зөвлөгөөг нь дагахдаа дагаж, маш олон бүтээгдэхүүнийг таарсан таараагүй хэрэглэсэн. Уншигч та ч гэсэн үүнийг уншиж байхдаа бараг хэдэн мянган гоо сайхны зөвлөгөөг уншиж, хэдэн 10н бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн байгаа байх. Гэхдээ тэр бүхнээс үлдсэн нь ховор байдаг. Тиймээс өсвөр үеийн охидуудын мэдэх ёстой 20 зүйлийг бид та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ.

1. Суурь тавихаас татгалз. Охидуудбатгаа нуух гэж зузаан гэгчийн суурь тавьдаг. Бүү тэг! Суурь нь 35-с дээш насныханд л зориулагдсан байдаг. Суурь тавьснаар охидууд төрөлхийн харагддаггүй. Харин оронд нь өө дарагч дүрхээд жаахан шахмал пудр тавих, өнгөлөгч чийгшүүлэгч тавих хэрэгтэй.

2. Хөнгөхөн, битгий арьсаа үрээд байгаарай. Хэрэв Tyra Banks шоуг үздэг бол үүнийг өлхөн мэднэ. Өө дарагчийг тавихдаа дунд хурууныхаа өндгөн дээр жаахан тавиад хацар дээр хөнгөхөн дарж тавих хэрэгтэй. Хэзээ ч битгий арьсандаа нялж үр. Хэрэв батгатай бол өө дарагчийг яг дээр нь хөнгөхөн тавих хэрэгтэй.

3. Уруул, нүдээ нэг дор хоёуланг нь хүндээр будах хэрэггүй. Хэрэв чи нүүрээ нилээд их буддаг үл ялиг гялалздаг өнгөгүй уруул өнгөлөгчийг сонгоорой. Хэрэв хурц өнгөөр уруулаа будах хүсэлтэй байдаг бол нүүрэндээ хөнгөхөн будалт хийгээд, зөвхөн сормуусаа будаарай. Үл ялиг тень тавьж болно. Хэрэв нүд, уруул хоёроо хоёуланг нь зэрэг будчихвал чи яг л салбадай шиг харагдах болно шүү.

4. Бага тусмаа сайн. Найзууд чиньнүүрээ будаагүй байхдаа улам хөөрхөн харагддагийг чи анзаарч байсан уу? Наснаас чинь үл шалтгаалан нүүрний будгийг ихээр тавих нь чамайг илүү онцгүй харагдуулна. Хэрэв өдөр бүр чиний гоо сайхны хэрэглээнд суурь, пудр, хацар өнгөлөгч, хүрээлэгч, сормуусны будаг, нүдний тень, уруул хүрээлэгч, уруул өнгөлөгч байдаг бол чи арай л хэтрүүлж байна гэсэн үг юм. Чамд хэрэгтэй зүйлс: Нэг сайн сормуусны будаг, өө дарагч, уруул өнгөлөгч байхад л гүйцээ. Өвлийн улиралд бага зэрэг хацар өнгөлөгчтэй байж болно.

5. Төрөлхийн үстэй байна гэдэг бол хамгийн HOT. Тас хар үстэй хэрнээ түүнийгээ арай илүү гэгээлэг харагдуулахыг хүсч байна уу? Бор шаргал ч юм уу. Гэвч маш олон өсвөр насныхан үсээ супер гайхалтай болгох гэж будаад супер зунгааралдсан болгодгийг зөндөө харсан.

6 сойзоор массаж хий. Илүү гарсныг нь арчина. Чиний уруул зөөлөн, гөлгөр болох болно. Вазелин, хамгийн сайн найз. Вазелин бол хамгийн сайн, хямдхан нүдний будгийг арилгагч гэдгийг мэдэх үү. Зөвхөн энэ төдийгүй, омголтож, хагарсан урууланд хамгийн сайн домч юм. Вазелинийг уруулан дээрээ зузаан түрхээд цэвэрхэн шүдний

7. Үсээ шатлуулахад буруудах зүйлгүй. Ямар ч үсийг шатлах тохиромжтой байдаг. Буржгар, шулуун, долгионтой ямар ч үс. Энэ нь шингэн үсийг өтгөн харагдуулж, буржгар үсийг эмх цэгцтэй, долгионтой үсийг дур булаам харагдуулах болгодог.

8. Батга гараад байна уу? Гоо сайхны эмч дээр оч. Батга гарахад хүмүүсийн хийдэг хамгийн том алдаа юу гээч. Гоо сайхны эмч дээр очихгүй байх явдал юм. Жинс авах гэж хадгалж байсан 30000₮-өө март. Тэр батгаа эмчлүүлэхэд зарцуулбал чамд энэ чинь хамгийн том хөрөнгө оруулалт болно шүү дээ. Цорын ганц баталгаатай арга нь гоо сайхны эмч дээр очих юм шүү.

9. Чамд хамгийн сайн таардаг гоо сайхны бүтээгдэхүүнээс мөнгөө бүү харамла.

10. Уруулын будаг, суурь тос худалдаж авах гэж байна уу? Эхлээд чамд таарах эсэхийг шалгаарай. Ихдэлгүүрүүдэд бүтээгдэхүүнийг худалдаж авахаасаа өмнө шалгах тест бүтээгдэхүүнүүд байдаг. Үүнийг хэрэглэж заншаарай. Суурь тос, уруулын будаг, хацар өнгөлөгч, шахмал пудр зэргийг заавал арьсандаа тест хийж үз. Харин сормуусны будаг, хүрээлэгч, нүдний тень, уруул өнгөлөгч зэргийг заавал тест хийж үзэх шаардлагагүй байдаг.

11. Нарнаас хамгаалах тосыг хэзээ түрхэхгүй байж болох вэ? Хэзээ ч үгүй. Бидний зайлшгүй мэдэж байх ёстой зүйл бол өдөр тутам хэрэглэх ёстой эн тэргүүний гоо сайхны бүтээгдэхүүн бол нарнаас хамгаалах тос. Бүр гадаа бүрхэг, бороотой байсан ч. Учир нь бага залуу насандаа үүнийг сайн хэвшвэл 50, 60, 70 нас хүрсэн ч гайхалтай арьстай хэвээрээ л байх болно. Нарны хэт ягаан туяа нь үүл, бүр машины цонхыг хүртэл нэвтэрч байдаг гэдгийг санаарай.

12. Үсэндээ долгион оруулж байгаарай. Урт долгионтой үстэй байхаас өөр сайхан зүйл байхгүй. Тийм урт долгионтой үстэй байхын тулд заавал их цагийг толиныхоо өмнө өнгөрөөх албагүй юм. Ердөө л үснийхээ индүүг ашиглаж болно.

14. Хумс. Маникюр, педикюрт орсон уу? Битгий үүнд санаа зов. Хэрвээ хумсаа будмаар байгаа бол хумсан дээрээ халцарч, тал будагтай болтол нь битгий байлгаарай. Тэрнээс хумсаа урт ургуулахын муу гэж юу байхав. Хүмүүс бусдыг гар хөлөндөө хэрхэн анхаарч байгаагаас их дүгнэлт хийдэг. Тиймээс хумс чинь цэвэрхэн, ижил урттай байх нь хамгийн гол шүү.

15. Нүдний зовхины дотор талыг бүү хүрээл. Ингэж будах нь нүдийг чинь байгаа байдлаасаа жижигхэн харагдуулахад хүргэнэ. Харин оронд нь сормуус ургадаг хүрээгээ хүрээлэхэд хангалттай. Түүнчлэн илт мэдэгдэж байгаа хүрээ төрөлхийн мэт харагдуулдаггүй. Тийм хүрээлсэн будгаа бага зэрэг тараа.

16. Тослог үстэй юу? Хуурай шампунид хөрөнгө оруул. Хэрэв чиний үс бор шаргалдуу өнгөтэй бол хүүхдийн цацлагыг үснийхээ угт бага зэрэг түрхэж болно. Энэ нь угаас гарах илүү тослогийг өөртөө шингээж авдаг. Харин хар, хүрэн үстэй бол үснийхээ өнгөнөөс хамааран хуурай шампунийг хэрэглэвэл дээр.

17. Шүршүүрт орсныхоо хамгийн сүүлд нь хөлөө хусах. Шүршүүрт оржбайхдаа хийх хамгийн сүүлийн алхам бол хусах юм.

18. Биенийхээ хамгийн сайхан хэсгийг үргэлж торд. Хэрвээ хүмүүс чамайг Angelina Jolie шиг уруултай гэж байвал, өнгөлөгч түрхэж, өөр хүнд өнгийн будагнууд түрхэж туршиж үзээрэй. Хэрэв нүд чинь чиний хамгийн дуртай хэсэг бол нүдийг чинь улам хөөрхөн харагдуулах сормуусын будаг, тень хайж олох хэрэгтэй.

19. Үрэгч- хуурай арьсны найз Хэрэв чиний арьс өвлийн улиралд хуурай, загатнасан болчихдог бол үрэгчийг хэрэглэж заншаарай. Усанд орж байхдаа арьсаа үрж арьсан дээр тогтсон цагаан юмнуудыг цэвэрлэнэ. Дараа нь уснаас гарч ирээд арчсаны дараа арьс чийгшүүлэхийн тулд биенийхээ тосыг түрхэхээ мартав.

20. Сана: Гоо үзэсгэлэн гэдэг дотроо байдаг. Илүүдэл жинтэй хэрнээ хөвгүүд дуртай байдаг охидууд байдаг. Яагаад? Учир нь тэр өөртөө итгэлтэй учраас. Хэрэв чи нүүрээ будаагүй, хөлнийхөө хумсыг будаагүй байсан ч аз жаргалтай харагдаж, үргэлж инээмсэглэж явдаг бол ангийнхаа хамгийн хөөрхөн гэгддэг тэр нэгэн хямсгар охиноос 10 дахин үзэсгэлэнтэй харагдах болно гэдгийг битгий мартаарай

СЭТГЭГДЭЛ БИЧИХ