Уиллиам, Кейт нар бяцхан гүнжээ өлгийдэн авлаа

Кэмбрижийн гүнгийн авхай Кэтрин Миддлтон өчигдөр Лондонгийн цагаар 08:34 цагтСэнт Мэри эмнэлэгт 3.7 кг охин төрүүлж эмнэлгээс гарлаа.

Ээж охин хоёрын бие сайн байгаа бөгөөд ханхүү Уиллиам гэргийгээ төрөхөд хамт байжээ. Ийнхүү хоёр нас ч хүрээгүй бяцхан ханхүү Жорж Александр Луи охин дүүтэй боллоо.

Тэд хүүхдийнхээ хүйсийг мэдээгүй байсан гэдэг.

Шинэхэн мэндэлсэн гүнж ээлж дарааллаараа өвөө ханхүү Чарльз, аав Уиллиам болон ах Жорж нарынхаа дараах хаан суудлын дөрөв дэх үе залгамжлагч болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ