Армийн нисдэг тэргийг бууджээ

Мексикийн баруун хэсгийн Халиско мужид хар тамхины бүлэглэлийн зэвсэгт дайчид армийн нисдэг тэргийг бууджээ. Үүний улмаас гурван цэрэг амь үрэгдэж, 12 хүн гэмтэж, шархтаж, гурван цэрэг сураггүй болжээ. Мексикийн батлан хамгаалын яамнаас мэдээлснээр хар тамхины бүлэглэл цэргийн нисдэг тэргийг буудсанаас яаралтай газардсан аж.
Энэ хэрэгт “Халиско шинэ үе” хар тамхины гэмт бүлэглэлийг сэжиглэж байна. Цэргүүдийг ачсан армийн нисдэг тэрэг Халиско мужид өрнөж буй үймээн самууныг дарахаар явж байжээ. Халиско мужийн олон хотод өнгөрсөн баасан гаригт хар тамхины бүлэглэлийн гишүүд үймээн самуун дэгдээж, цагдаа нартай мөргөлдсөнөөс долоон хүн амь үрэгдэж, 15 хүн гэмтэж бэртсэн байна.Үймээн, самууны үеэр банк, шатахуун түгээгүүрийн газар зэргийг галдан шатаасан аж.
“Халиско шинэ үе” нь Номхон далайн эрэг дагуух өргөн хүрээтэй хар тамхины сүлжээнд оролцсон зохион байгуулалттай гэмт бүлэглэл аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ