Мэдрэлийн мэс засалч Ерөнхийлөгчид өрсөлдөнө

Америкийн Нейрохирургийн буюу мэдрэлийн мэс заслын алдартай эмч Бэн Карсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсон талаар “USA Today” аентлаг мэдээлжээ. Тэрээр Бүгд найрамдах намыг төлөөлөх бөгөөд өөрийн кампанит ажлынхаа тухай даваа гаригт албан ёсоор зарлана гэсэн байна.
Түүнчлэн "Би өөрийн нэрийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлж байна." хэмээн албан ёсоор зарласан өдгөө 63 настай мэс засалч Бэн Карсон уламжлалт үзэлтэй иргэдийн дунд нэлээд нэр хүндтэй нэгэн аж. Урьд нь Бүгд найрамдах намыг 2016 оны сонгуульд төлөөлөхийн төлөө тэрээр тэмцэх болно хэмээсэн ба Сенатын гишүүн Тед Круз, Рэнд Пол, Марко Рубио нар мөн урьд нь Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн билээ.
Харин АН-аас бие даагч Бернард Сандерс тус улсын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтонтой өрсөлдөн гарч ирвэл АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой болох юм байна. Бернард хэдийгээр бие даагч боловч санхүүгийн шалтгаанаар ийнхүү АН-аас нэр дэвшихээр болжээ.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ