Гүнжид Шарлотте Элизабет Диана хэмээх нэрийг хайрлажээ

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильямын гэргий, гүнж Кейт Миддлтон өнгөрсөн бямба гарагт 3,7 кг охин төрүүлсэн билээ. Олон хүнийг баярлуулан мэндэлсэн гүнжид ямар нэр өгөх бол гэсэн хүлээлт, таамаглал хэдэн сарын өмнөөс үүсээд байсан юм.
Тэгвэл өнгөрсөн даваа гарагт гүнжийн нэрийг зарласан байна. Тэд гүнжид Шарлотте Элизабет Диана хэмээх нэрийг хайрлажээ. Шарлотте хэмээх нэр нь хунтайж Чарльзын нэрний эмэгтэй хувилбар юм байна. Харин Элизабет нь өнөөгийн хатан хаан, төгсгөлийн нэрийг алдарт Диана гүнжийг хүндэтгэн ийн нэрийджээ.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ