Балбад дахин газар хөдлөлт болжээ

Өнгөрсөн сарын 25-нд Балбын нийслэл Катманду, Похаро хот зэрэг тус улсын төв хэсгийг хамарсан 7,9 баллын хүчтэй газар хөдлөлт болж амиа алдагсдын тоо 7040 хүрч 14122 хүн бэртэж гэмтэж, 5000 гаруй хүн сураггүй алга болоод байгаа билээ.
Тэгвэл тус улсад өчигдөр орон нутгийн цагаар 14.00 цагийн үед Катманду хотоос 56 км-ийн цаана 5.1 баллын газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлт хохирол учруулаагүй гэдгийг албаныхан баталж байгаа ба аврагчид газар хөдлөлтийн голомтод амьдарч буй хүмүүсийг аюулгүй газар байршуулсан хэмээн мэдээлсэн байна.
Балбад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Эверест рүү авирахыг нэг жилээр хориглосон байна. Учир нь ууланд их хэмжээний ангал үүссэн учраас цөмрөх аюул их, цаашилбал газар дахин хөдлөх магадлал өндөр ажээ.
Одоогоор Эверест уулыг БНХАУ-аас хамгаалалтад аваад байгаа бөгөөд энэ сарын 5-ны өдрийг хүртэл буугаагүй уулчдыг албадан буулгах юм байна. Олон улсын аврагчид өчигдөр 19 уулчны цогцсыг олж, Катманду хотноо авчирчээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь жуулчид байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ