Метроны хоёр галт тэрэг мөргөлджээ

Мексикийн нийслэл Мехико хотод метроны шугамын хоёр галт тэрэг мөргөлджээ. Улмаар 12 хүн шархадсан байна.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн мэдээлснээр, метроны Номхон далай станц орчимд олон улсын нисэх онгоцны буудал руу зорчдог галт тэрэг өөр станцаас ирж байсан вагонтой мөргөлдсэн аж.

Мөргөлдсөн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд метроны станцуудын ажлыг түр зуур зогсоожээ.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ