Оросууд Венесуэльд “Лада” нийлүүлж эхэллээ

ОХУ-ын төрийн өмчит, өндөр технологийн “Ростек” компани Венесуэльтэй байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу “Лада” маркийн 450 автомашин ачуулжээ. Ингэснээр Оросын алдарт “Лада” анх удаа Латин Америкийн замд зорчихоор болж буй юм.

Автомашин үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг “Авто ВАЗ” компани Каракаст 2225 “Лада” нийлүүлэх гэрээг ийнхүү албан ёсоор эхлүүллээ. Хамгийн гол нь орос машиныг төрийн халамжийн бодлогоор эмзэг бүлгийн хүмүүст хөнгөлөлттэй үнээр худалдах юм байна.

Одоогоор оросууд “Лада Калина”, “Лада Приора”, “Лада 4х4 Нива” загварын машин нэг бүрийг 8000-9000 ам.доллараар нийлүүлж байгаа ч цаашид үнээ хямдруулна гэжээ. Венесуэльд “Лада” гаргах болсон нь хоёр орны найрамдлын бэлгэдэл гэж “Авто ВАЗ” тайлбарлажээ. Учир нь Ерөнхийлөгч агсан Уго Чавес 2010 онд ОХУ-д айлчлахдаа зөвхөн “Лада Приора” унасан бөгөөд нутаг буцахдаа 1990 оны улаан өнгөтэй “Лада Нива” авч явсан байна.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (139.5.218.53)
    Монголд нэг хулгайч баахан дефекттэй машин оруулж ирж олон хүнийг тоноод ор сураггүй хамаг ул мөрөө балласан байдаг юм. Наранбаяр гэж нэг сахалтай хар юмны зураг байсан. Одоо харагдахаа байжээ, муу мал
    2024 оны 10 сарын 08 | Хариулах