Салютны үйлдвэрт дэлбэрэлт болжээ

Энэтхэгийн Махараштра мужид орших салютны үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас есөн хүн амиа алдаж, таван хүн бэртэж гэмтжээ.
Тодруулбал, Хэрэг орон нутгийн цагаар даваа гаригийн орой болсон талаар цагдаагийнхан мэдээлсэн бөгөөд одоогоор дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байгаа аж. Хурим, наадам болон бусад арга хэмжээнүүдэд салют нийлүүлдэг Энэтхэгийн пиротехникийн үйлдвэрүүдэд санамсаргүй байдлаас дэлбэрэлт болох эрсдэл элбэг тохиолддог юм.
Хамгийн сүүлд 2012 онд тус улсын Тамилнад мужийн үйлдвэрт болсон дэлбэрэлтийн улмаас 34 хүн амиа алдаж, 30 хүн их бага хэмжээгээр гэмтэж бэртэж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ