ДОХ-ын вирустай сэтгүүл хэвлэжээ

Австрийн “Vangardist” эрэгтэйчүүдийн сэтгүүл ДОХ өвчнийг үүсгэгч ХДХВ-тэй хүмүүсийн цусыг хольсон бэхээр тусгай дугаарын хэвлэлээ үйлдвэрлэжээ. Энэ тухай дэлхийн хэвлэлүүд шуугиж байна.
“Vangardist” сэтгүүл нь ХДХВ/ДОХ-оор өвдсөн хүмүүсийг чиглэсэн олон нийтийн жигшил, айдсын эсрэг тэмцэлд тусгай дугаараа зориулсан байна.Уг сэтгүүл нь ихэвчлэн дижитал хэлбэрээр гардаг боловч " #HIVHeroes" дугаартаа ХДХВ-тай гурван хүний цусыг бэх болгон ашиглажээ.
Герман-Англи хэл дээр гарсан сэтгүүлийн тусгай дугаар нь 3000 хувь хэвлэгдсэн ба нэг бүрийн захиалгын үнэ нь 50 евро аж.
Сэтгүүлийн тусгай дугаарын борлуулалтын орлого сайн үйлсийн аянд зориулагдаж байгаа ажээ. Сайн дураар сэтгүүлд цусаа өгсөн хүмүүсийн нэг 45 настай Уилтрут Стефанек 20 жилийн өмнө ХДХВ-ын халдвартай гэдгээ мэдсэн байна.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ