Жаки Чан хар тамхины хэргээр шийтгэгдсэн хүмүүсийг цаазаар авах нь зөв алхам гэж мэдэгдлээ

Хонконгийн алдарт жүжигчин Жаки Чаны хийсэн мэдэгдэл олон хүмүүсийг гайхшралд оруулжээ. Тэрээр хар тамхины хэргээр шийтгэгдсэн хүмүүсийг цаазаар аваачих нь зөв алхам гэж мэдэгдлээ.
Учир нь түүний хүү хар тамхины хэргээс болж зургаан сарыг торны цаана өнгөрөөхөөр болсон билээ. Тэгсэн хэдий ч мань эрийн хувьд эм, мансууруулах бодисын гэмт хэрэгт цаазын ял хэрэглэх нь зөв гэж үздэг аж.
“Хар тамхинаас болж мянга мянган залуу хөвгүүд хохирч байна. Хэрэв тэднийг ийм алхам хүрэхэд насанд хүрэгчид нөлөөлж байгаа бол тэднийг шийтгэх нь зөв” хэмээн алдарт жүжигчин телевизийн ярилцлагын үеэр хэлжээ. Жаки Чаны хүү Чейси Чан Хятад улс дахь гэртээ хар тамхи хадгалж байсан нь илэрсний дараа түүнийг зохих ялаар шийтгэсэн юм.
Жаки Чаны хувьд хар тамхины эсрэг тэмцэгч анхны сайн дурын үйлстэн юм. Гэсэн ч түүний хүү хар тамхи хэрэглэдэг нь нотлогдож, дэлхий даяар шуугиан тарьсан билээ. Жаки Чан ярилцлагын үеэр хүүгийнхээ тухай үг хэлээгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ