Жүдочид дэлхийн шилдэг мастеруудын тэмцээнд хүч үзнэ

Дэлхийн шилдэг мастеруудын жүдо бөхийн тэмцээн энэ сарын 25-26-нд ОХУ-д зохион байгуулагданэ.Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж, 19 тамирчин оролцоно. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшин, Г.Болдваатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг, С.Мияарагчаа, 73 кг-д С.Ням-Очир, Х.Цагаанбаатар, Г.Одбаяр, -100 кг-д Н.Тэмүүлэн, Э.Энхбат нар өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн жинд 43 кг-д Г.Отгонцэцэг, М.Уранцэцэг, 52 кг-д А.Цолмон, М.Бундмаа, Б.Бат-Эрдэнэ, 57 кг-д Д.Сумьяа, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид, -70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д Б.Мөнхтуяа нар тус тус өрсөлдөхөөр болжээ. Дасгалжуулагчаар н.Балжинням, Д.Баттулга, Ц.Цэвэлмаа, Х.Эрдэнэт-Од, Н.Түвшинбаяр нар явж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэдэгдэл
Уржигдар 15 цаг 42 мин