Леброн Жэймс: “Бид зүгээр ч нэг баг биш”

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Майами Хит” багийн довтлогч Леброн Жэймс “Индиана” багийн ахлах дасгалжуулагч Фрэнк Вогелийн хийсэн мэдэгдлийн хариуг барьжээ.

“Нью-Йорк Никс” багтай хийсэн зургаа дахь тоглолтын дараа Вогель конференцийн аваргын төлөөх тулаанд өрсөлдөх багийнхаа талаар ярихдаа “Хит”-ыг аваргын титмийг авах замд бидэнтэй тулгарах ээлжит нэг баг хэмээн доош нь хийсэн билээ.

“Бид бол хэн нэгний замд хөндөлсдөг жирийн нэг ээлжит баг биш. Тэр энэ үгээрээ яг юу гэж хэлэх гэснийг би сайн ойлгохгүй байна. Ямар ч байсан бид ээлжит нэг баг биш билээ. Манай баг бол онцгой баг. Тиймээс биднийг доош нь хийгээд хэрэггүй” хэмээн Жэймс өгүүлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэдэгдэл
Өчигдөр 15 цаг 42 мин

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 07 цаг 51 мин