Бин Ладеныг америкчууд алаагүй гэв

Дэлхийн номер нэг алан хядагч гэгддэг Осама Бин Ладены үхлийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нэр хүндээ өсгөх зорилгоор худал мэдээллийг олон нийтэд хүргэсэн тухай Пулицерийн шагналт сэтгүүлч Сеймур Херш мэдэгдсэн тухай “CNN” агентлаг уламжлав. Сэтгүүлч “Осама Бин Ладены үхлийн тусламжтай Обама хоёр дахь удаагаа төвөггүй Ерөнхийлөгчөөр сонгогдож, ард түмэн болон олон улсын талархалыг хүлээсэн. Үнэнийг хэлэхэд, энэ бүхэн Обамагийн сонгуулийн кампанит ажил байсан” гэжээ.
Херш “Пакистаны засгийн газар жилийн турш Бин Ладеныг амиа алдсаныг нууцалж байсан. Цаашлах тусам Бин Ладен үхсэн эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Америкийн тагнуулынхан Бин Ладеныг устгасан хэмээн мэдэгдсэн ч өөр хүний цогцсыг хэвлэлийнхэнд харуулсан билээ. Зүгээр л Бин Ладентэй төстэй хүний цогцсыг олон нийтэд харуулж, зургийг нь интернэтэд байршуулсан. Гэтэл энэхүү мэдээллийн дараа Бин Ладены туслах “Удирдагч жилийн өмнө тахлаар амиа алдсан. Бид цогцсыг нь чандарлаад далайд хаясан” гэж хэлж байсан. Үнэн хэрэгтэй. Обама үнэнийг гуйвуулж, худал мэдэгдлийнхээ төлөө их хэмжээний мөнгийг Пакистаны удирдлагуудад өгсөн байсан” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ