Баатар эрийн булшнаас төрсөн бодол

Одоогоос 5 жилийн өмнө “Бүрэн зэвсэглэсэн баатар эрийн булш Монголоос олдсон нь юуг өгүүлнэ вэ?” нэрээр Замдаан сэтгүүлд хэвлvvлж байсан энэхүү нийтлэлээ дахин сийрүүлээд блог дээрээ тавилаа.

Монголын өргөн уудам нутаг өвөг дээдсээ өлгийдөн хадагласаар өдий хvрсэн нь маргаангvй vнэн. Vvнийг баталсан нэгэн олдвор бол Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Арцатын агуйнаас чонын анчин Дэмбэрэлийн илрvvлсэн бvрэн зэвсэгтэй баатар эрийн шарил болно. Анчин Дэмбэрэл уг шарилыг 1999 онд олж мэдээд дээж болгон тэр баатар эрийн эмээлийг Тvvхийн мvзейд авчир өгсөн боловч, хөрөнгө мөнгөний бэл муугаас болоод саяхан германуудыг тусалтал уг шарилын байгаа агуйд хvрж судалж амжаагvй байсан ажээ.

Шарилын байгаа газраас нум, сум, саадаг, сэлэм, эмээл гээд баатар хvний бvрэн хэрэгсэл олдсон нь нэн ховор олдовор болж байна. Судлаачдын тогтоосноор уг шарил нь одоогоос 1200 жилийн өмнө амьдарч байсан нэгэн баатар эрийнх гэнэ. Одоогоос 1200 жилийн өмнө Монголын нутаг дээр Уйгар улс мандаж, Орхонын хөндийд "Балгасун" хэмээх нийслэлээ босгож, торгон замыг захирахын төлөө Хятадын Танг улстай хатгалдан байлдаж явсан vе юм. "Цаг Yе" сонины online нийтлэл дээрх хуруу дарам жижигхэн саадагны зургийг (vнэхээр уг шарилынх бол) нарийн ажиглан vзвээс хэлбэр төрх загварын хувьд Танг улсын хийцтэй тун төстэй юм. Танг улс нь Тvмэн газрын цагаан хэрмийг бариулсан Хан улсын анхны хаан Ши Хуандийн vеийн загвар хийцийг голлон хэрэглэсэн гэж тvvхийн сурвалжууд бичдэг. Хятадын гvн дэх эртний нийслэл Ши-Ан дахь Ши Хуанди хааны шарилаас хэдэн мянган цэрэг, хэдэн арван морин тэрэгний шавар баримал, жинхэнэ хэрэглэж явсан морин тэрэг, баатар эрсийн бvрэн зэвсгvvд олдсон билээ. Тэдэнтэй энэхvv саадгийн өчvvхэн хэсгийн зургийг харицуулан vзэхэд ийм сэтгэгдэл төрж байна.

Соёлын тvvхэн улбааны талаар хэдэн уг нэмж хэлэхэд Монголын Их Юань улс соёлoo Танг улсаас авсан гэгддэг. Юань улсaaс Манж Чин Улс цэрэг баатар эрсийн хувцасыг хуулбарлан авсан мэт бодогддог юм. Одоогоор хадаглагдаж буй Манжийн найман тугийн цэргийн өмсгөлийг “Япон Фукуока дахь Монголын дайрлалтын vеийн мvзейд хадаглагдан vлдсэн монгол баатар эрсийн өмсгөл”-тэй харьцуулан vзэхэд энэ бvхэн тодорхой харагдана.

Манжууд тухайн vедээ хамгийн шилдэг цэргийн болон бичгийн соёлоо Монголоос авсан хэдий ч хvн бvлийн цөөнөөс болooд шороон тvмэн хятадын ахуйн соёлд уусч, улмаар бичгийн соёл, төрөлх хэлээ алдсан нь харамсалтай. Өвөр Монголын нутгаас бас нэг иймэрхvv шарил 60-аад оны vед олдсон байна.

Тvвдийн Хөхнуур мужийн залгаа орших Цайдам хэмээх газраас олдсон занданшуулсан монгол баатрын шарил нь бvтэн хувцас, бvрэн зэвсэгтэйгээ ямар ч гэмтэл аваагvй хадаглагдан vлджээ. Зэрвэсхэн харахад яг л унтаж байгаа юм шиг хэлбэртэй, өргөн шанаа, зуйван нvд, хар сахалтай тэр баатар эрийг Монголын Их Юань улсын vеийнх хэмээн тодорхойлоод зургийг нь Монголын довтолгооны тухай япон номонд гаргасан байв.

Tомоохон хэмжээний бас нэгэн оршуулга Өвөр Монголд тохиолдлоор олджээ. Yерийн усанд жалаг нурж, дотроос нь нэгэн байшингийн булан цухуйсан байна. Тvvнийг малтахад Юань улсын vеийн нэгэн язгууртан Монгол хvний шарил болох нь тогтоогдсон.

Хамгийн сонирхолтой нь тэр бунхны дотор хананд уг язгууртныг ах дvv, төрөл төрөгсөдийн хамтаар зурж vлдээсэн байдаг. Он цагийн нугачаанд өнгө vзэмж нь гэмтээгvй уг зургийг нарийн ажиглаxад тухайн vеийн хvмvvсийн ахуйг судлах бас их vнэт зvйл болох нь мэдрэгдсэн билээ. 1998 онд Өмнөгөвь аймгийн Ноён сумын ойролцоох Цагаан ханан нэрт агуйнаас эртний Монгол язгууртан хvний шарил олдсон байна.

Манайхан уг шарилыг ил гаргаад орхисон тул зарим нутгийн хvмvvс зэвvvцээд шатаачихжээ. Тэгээд ердөө малгай гутал хоёр vлдсэн дээр Тvvхийн хvрээлэнгийнхэн саяхан очсон байна. Бас л хөрөнгө мөнгөний гачаалаас болоод судлах асуудал хойшлогдсон хэрэг. Малгай нь XIII-XIV зууны хаадын бөмбөгөр оройтой, зургаан талаас бvтсэн, ардаа шилэвчтэй, урдуураа өргөн бус тойрог хvрээтэй, гадар нь шар хээтэй цагаан торго агаад нимгэн даавуугаар доторлон савхи мэт бараан эдээр эмжсэн, орой дээрээ эрдэнийн чулуун жинсний сууринд цэцгийн дэлбээ гаргасан чимэглэл гогцоотой, эрvvн доорoo бvчтэй, ар шилэвчний дунд хэсэгт бvчтэй, эрvvн дороо бас сувс хэлхэж хийсэн гогцоотой ажээ.

Манайхны харьцуулалтаар Хятадын хаадын музейд хадаглагдан vлдсэн Монгол хаадын хөрөгний дотроос Өлзий Төмөр хааны малгайтай яг таарч байгаа юм байна. Өлзий Төмөр хааных биш юм аа гэхэд алтан ургийн нэгэн ноёны шарил болох нь гарцаагvй биз ээ. Тэр шарилыг ороосон торгоны шатсан тасархайг (Ноёд Хадагтай сонин) харахад Монголын Юань улсын vеийн загвар болох нь нэн тодорхой байна. Минг Улс Тогоон Төмөр хааныг Бээжингээс тvрэн гаргахад олон газар бослого болж, мужуудыг захирч байсан язгууртан монголчууд босогчдын гарт vрэгдэх нь vрэгдээд, амьд vлдсэн нь төрөлх Монгол нутгийн зvг зугтан гарсан тvvхийн баримтууд нэлээд олон бий.

Тэдний нэг нь харих замдаа өвчилсөн vv, тулалдаанд шархадсан уу, цаг төрийн ороо бусгаа тэрхэн мөчид тэнгэрт хальж, яарч сандарсан далгагсад нь эртний уламжлал ёсоор хадан гэрт хvргэсэн болов уу.

Энэ бvгдээс дvгнэн vзэхэд уудам дэлгэр Монгол нутгаас олдох өвөг дээдсийн шарил, эдэлж хэрэглэж явсан зvйлсийг угсаатны зvйн талаас гvнзгийрvvлэн судлан vзээд, хойч vедээ vнэн бодит зvйлийг өвлөн vлдээж, тvvхээ бид баяжуулмаар байна. Хувь заяаны төөргөөр хорвоогийн холд хэрэн тэнэж яваа эрэлхэг Монголын vрс та бvхэнд энэ сайхан vйлсэд гар бие оролцох өргөн боломж бий. Монголын төрийн алтан зулай бэхжин битvvрсээр, Монгол тvмэн жаргалын манлайд хvрч, оюун билгийн мэлмий нь тvмэн vедээ нээлттэй бат оршиг.

Ш.Баатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ