Зөв төлөвлөлт, амжилтын үндэс сургалт болж байна

ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн алба, Эрдэм шинжилгээ, судалгааны алба хамтран “Зөв төлөвлөлт, амжилтын үндэс” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Сургалтад ҮШБ-ийн албаны 28 дасгалжуулагчид хамрагдаж байгаа аж.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, сургалт, дасгалжуулалтын төлөвлөлтийн технологид шинэчлэл хийх зорилготой энэ сургалт хоёр өдөр Спортын бэлтгэлийн төвийн Хурлын танхимд үргэлжлэх юм. Сургалтын үеэр бас нэгэн хамгийн гол анхаарал хандуулж байгаа асуудал бол ирээдүйд эх хүн болох эмэгтэй тамирчдыг цаашдынх нь эрүүл мэндэд хэрхэн эерэгээр хандсан бэлтгэл сургуулилтыг хийлгэх. Мөн тэдний бие организмд муугаар нөлөөхгүй бэлтгэлжүүлж тэмцээн уралдаанд оролцуулах хэрэгтэйг авч үзнэ гэлээ.

“Зөв төлөвлөлт, амжилтын үндэс” сэдэвт сургалт, семинарыг өндөр зэрэгтэй тамирчдыг дасгалжуулахад Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарын өмнө тулгамдаад байгаа чухал сэдэв болох сургалт, дасгалжуулалтын төлөвлөлт, спортын сэтгэл зүй, тамирчдын хоол хүнс зохицуулалт, дасгалжуулагч, тамирчдын ёс зүй зэрэг асуудлуудын хүрээндзохион байгуулахаар төлөвлөжээ.Сургалт, семинарт Үндэсний шигшээ багт хамаардаг спортын 17 төрлийндасгалжуулагч нар оролцож байна. Нийт 3 өдөр үргэлжилж энэ сарын 22-ний өдөр өндөрлөнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ