Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсыг зорилоо

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлын айлчлал хийхээр өчигдөр оройАрабын нэгдсэн Эмират улсыг зорьжээ. Энэхүү ажлын айлчлал нь ирэх пүрэв гариг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үеэр Ерөнхий сайд Дубай болон Абу Даби хотуудад болох Монгол Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож үг хэлэх ажээ.
Мөн тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед Рашид Бин Рашид Аль Мактум, Шадар сайд бөгөөд Абу Дабигийн хөгжлийн сангийн удирдах зөвлөлийн дарга Шейх Мансур Бин Зайд Аль Нахъян нартай ажлын уулзалт хийхээр төлөвлөсөн байгаа юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ