Гал гарсан Төрийн ордны эргэн тойронд

Төрийн ордны хоёр давхарт гал гарлаа гэсэн мэдээллийн дагуу манай сурвалжлах баг очиход ордны баруун урд хаалгыг цагдаагийн бүрэн хамгаалалтад авсан, дөрвөн давхарын цонхноос багагүй утаа гарч байв.Биднийг 15:15 цагийн орчимд очиход гал унтраах ангийн нэг машин очсон байсан бөгөөд 5-10 минутын дараа хоёр машинтай алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар ирсэн юм. Мөн энэ үеэр гурван давхарын цонхыг хагалж, хоёр давхарын цонхоор бүдүүн шар хоолойг гаргаж утааг гадагшлуулж байлаа.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр 15:00 цагийн орчимд төрийн ордны баруун урд талын дөрвөн давхрын цонхноос утаа гарч байсан байна. Үүнээс 3, 4 минутын дараа галын машин ирсэн гэлээ. Мөн Засгийн газрын танхим бүхэлдээ шатсан гэх мэдээлэл ч байгаа юм.

Яг одоогийн байдлаар Нийслэлийн онцгой байдлын газрын Гал унтраах 10 дугаар анги төрийн ордонд гарсан галыг унтраахаар ажиллаж байна. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй бөгөөд долоо хоногийн дараа дүгнэлт гарна хэмээн албаныхан мэдээллээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ