Тэтгэврийн даатгалын нэрийн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орлоо

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн дагуу 1960 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хойш төрсөн эмэгтэй (55 настай) даатгуулагч 2015 оноос нэрийн дансны буюу шимтгэлд сууриалсан аргачлалаар тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн.
Гэтэл уг аргачлалаар тогтоосон тэтгэврийн хэмжээ 1960 оноос өмнө төрсөн даатгуулагчийн цалинд жишсэн аргачлалаар тогтоосон тэтгэврийн хэмжээнээс харьцангуй багаар тогтоох нөхцөл байдал үүсээд байна.Тухайлбал, Бага ангийн багш мэргэжилтэй, эмэгтэй даатгуулагчийн хувьд цалинд жишсэн аргачлалаартэтгэврийн хэмжээ 285,0 мянган төгрөгөөр, шимтгэлд сууриалсан аргачлалаар 195,0 мянга орчимтөгрөгөөр тогтохоор байгаа юм.
Иймд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”-ийн дагуу нэрийн данс нээж, түүгээр тэтгэвэрт гараххүнийтэтгэвэрболонхуучин тогтолцоогоор тэтгэвэрт гарах хүний тэтгэврийн хэмжээг тэнцвэртэй байлгах зарчмыг баримтлах бөгөөдүүнтэйхолбогдуулан хуульдтухайн үед ньөөрчлөлт оруулна гэж заасныг үндэслэнТэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдөр УИХ-аар батлагдлаа.
Энэхүү хуульд өндөр насны тэтгэврийг Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд зааснаар, эсхүл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар аль таатай нөхцөлөөр тогтоолгохсонголт хийх эрхтэй байхаар тусгагдсан болно. 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр түүнээс хойш төрсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн хэмжээ буурахаас сэргийлж, ахмад настны нийгмийн баталгааг хангах, тэдний амьдралын чанарыг сайжруулахад эерэг үр дагавар бий болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ