Улаанбаатарт 15-17 хэм дулаан

2015 оны 05 дугаар сарын 19-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав, Дорнод, Дарьгангын талаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 20-25 градус,бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 градус дулаан байна .

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2015 оны 5 дугаар сарын 20-ноос 5 дугаар сарын 24-нийг хүртэл цаг агаарын урьдчилсан төлөв:


Хур тунадас орохгүй. Салхи 20-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, 23-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ