"AFC cup-2016"-д Хоромхон клуб оролцоно

Манай улсын хөлбөмбөгийн шилдэг клубүүдийн нэг болох "Хоромхон" клуб Азийн хөлбөмбөгийн холбооны "AFC CUP-2016" тэмцээнд оролцохоор болжээ.

Тус тэмцээнд манай улсаас гадна Бангладеш, Бутан, Киргизстан, Макао, Непал, Пакистан улсууд оролцох юм. Одоогийн байдлаар тэмцээн хаана зохион байгуулагдах нь тодорхой болоогүй байна.

Киргизтан, Бутан улсууд зохион байгуулахаар азийн хөлбөмбөгийн холбоонд хүсэлтээ гаргасан мэдээлэл байна. Тэмцээний сугалаа тун удахгүй болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ