Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн шинэчлэлийн асуудалд Европын Холбооноос суралцана

Монгол улсын гурван сая хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлаар Европын холбооны 20 гаруй орны туршлагаас суралцах боломж манай төр, хувийн хэвшлийнхэнд бий болж байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай монгол улсын хууль эрхзүйн орчны шинэчлэлд Европын Холбооны “Монгол улсын Стандартчилалын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл” анхаарлаа хандуулж зөвлөхөөр болжээ.

Хэрэглэгчийн эрх ашиг бүх шатанд зөрчигдөж байгаа энэ цаг үед олон улсын жишгийг хангахуйц хууль батлуулахаар ажиллаж байгаагаа тус хуралд оролцсон УИХ-ын гишүүн, “Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар онцоллоо.

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуульд дөрвөн удаа өөрчлөлт оруулж 2008 онд шинэчлэн найруулсан ч хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой нийгмийн харилцааг зохицуулж цаг үеийн шаардлагыг хангаж чадахгүй болоод байгаа юм байна. Түүнчлэн хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг төрийн бус байгууллага хариуцан ажилладаг байсныгөөрчилж төрийн байгууллагад шилжүүлсэн нь учир дутагдалтай болоод байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ