Ким Чен Уны эсрэг ойрын гурван жилд бослого гарна гэлээ

CNN агентлагийн сурвалжлагч Пола Хэнкок Хойд Солонгосоос зугтан гарсан Пак хэмээгчтэй ярилцлага хийсэн нь шуугиан дэгдээж байна. Пак хэмээгч нь Ким Чен Уны дэглэм улам л харгис өршөөнгүй болж ард түмнээ залхаан цээрлүүлж байгаа тухай дурдаад удахгүй ойрын гурван жилийн дотор Умард Солонгост түүний эсрэг бослого хөдөлгөөн өрнөж магадгүй хэмээжээ.
Үгүй бол Ким Чен Уны амийг хороох оролдлого ч юмуу төрийн эргэлт удахгүй гарах болно гэдгийг тэрээр сэтгүүлчид ярьсан байна.
Ер нь сүүлийн үед Ким Чен Уны харгис дэглэмээс залхсан Хойд Солонгосын цэргийн эрхтнүүд болон нам төрийн удирдах тушаалтнууд залуу удирдагчдаа итгэх итгэл алдарсан гэнэ.
Тэгээд ч зогсохгүй чучхегийн дэглэмийг үндэслэгч Ким Ир Сен өвөө нь амьд сэрүүн ахуйдаа ач хүү Ким Чен Уныг хэзээ ч залгамжлагчаараа сонгож болохгүй гэж хүү Ким Чен Иртээ захисан тухай яриа ч гарч байгаа гэнэ.
Учир нь Ким Чен Ирийн япон гаралтай эхнэрээс төрсөн хүү болох Ким Чен Уныг өвөө нь хүлээн зөвшөөрөхгүй, манай дэглэмийн үзэл суртлын эсрэг явдал болно хэмээдэг байсан гэнэ. Магадгүй сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтнууд олноор, харгисаар цаазлагдах болсны учир явдал энэ яриа газар авч байгаатай ч холбоотой байж мэднэ гэжээ. Мөн коммунист намын хатуу хайрцагны бодлогыг задлаж, эдийн засгийн хурдацтай хөгжил, технологийн дэвшлээр ард түмнээ залж байгааХятадын удирдагч Си Зиньпиний дэмжлэгийг ч Ким Чен Ун авч чадахаа байсан нь нэгэнт илт болсон тул Хойд Солонгосын цэрэг, иргэний эрхтнүүд залуу удирдагчаасаа салах бас нэгэн шалтгаан энэ хэмээн Пак ярьжээ.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ