Эрчүүдэд таалагддаггүй эмэгтэй хүний 6 дутагдал

Нэг. Хов жив ярих

Бусдыг үргэлж шүүмжлэх, муу хэлэх нь эрчүүдужн бухимдлыг төрүүлдэг. Түүний нүдэнд арчаагүй, тааламжтай бус харагдуулдаг юм шүү

Хоёр. Шунал

Зөвхөн түүний хэтэвчинд дурлаж хөөцөлдөх нь эрчүүдийн зэвүүцлийг төрүүлдэг. Иймд хайртай хүнийхээ дэргэд байнга мөнгөтэй холбоотой сэдвийг бүү хөндөөрэй.


Гурав. Үглэж, янших

Тэдний алдаа дутагдлыг байнга хэлж, заах, засаж залруулах, зэмлэж шүүмжлэхэд эрчүүд гоморхож дургүйцдэг. Хэрэв танд үнэхээр хийсэн бүхэн нь таалагдахгүй байгаа бол хамт байх албагүйг санаарай.

Дөрөв. Арчаагүй байдал

Өөрөө хийчих зүйлийг заавал эр хүнээр хийлгүүлэх гэж оролдох, хүчлэхийг эрчүүд тэвчдэггүй.


Тав. Хэт хардах

Эр хүнийг тогтооё гэвэл түүнд эрх чөлөө өг. Ямагт хориг хязгаар тавих, үндэслэлгүйгээр хардахад хичнээн хайртай хүн ч залхаж, салахын түүс болно шүү. Та өөрийн болчимгүй үйлдэл, үг яриагаар түүнийг холдуулж, өөр хүүхнийг сонирхоход түлхэц өгч байгаагаа ойлгоорой.


Зургаа. Талархалгүй байдал

Хамт өнгөрүүлсэн сайхан мөчид эмэгтэй хүн ч гэсэн баярлаж талархсанаа илэрхийлдэг юм шүү. Боломжоороо танд бэлэг аваад очих, өчүүхэн ч гэсэн анхаарал, халамж тавихад нь “тийм л байх ёстой” гэсэн хямсгануур байдал бүү гаргаарай. Ийм дүр зураг эрчүүдийн дургүйг хүргэдэг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ