Хойд Солонгосын иргэдийг Исламын улс барьцаалжээ

Өнөөдөр Ливи улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд тус улсад амьдарч, ажилладаг солонгос үндэстэн эхнэр, нөхөр хоёрыг өнгөрсөн долоо хоногт Исламын улс бүлэглэлийнхэн барьцаалсан тухай мэдээлжээ.
Тэдгээр хоёр солонгос иргэн нь Хойд Солонгосын харьяат иргэд бөгөөд олон жилийн турш Ливи улсын Триполи хотын ойролцоох Сирта хотын төв эмнэлэгт эмч хийж байсан бөгөөд барьцаалагдсан өдөр ажлаа тараад Триполи хотод байх гэр рүүгээ явж байсан ажээ.
Исламын улс бүлэглэлийнхэн Солонгос эмч нарын жолооч байсан ливи иргэнийг өчигдөр суллан явуулсан байна. Харин Хойд Солонгосын гэр бүлийн хоёр эмчийг барьцаанд үлдээсэн гэдгээ жолоочоор дамжуулжээ.
Хойд Солонгос улс өөрийн орны иргэдээ гадаадад ажиллуулан орлого олдог нь үнэн боловч дотоодын зөрчилдөөн ихтэй байгаа Арабын орнуудад илгээсэн тухай мэдээлэл огт байдаггүй байна. Гэвч жар орчим насны дээрх хоёр эмч Ливи улсад хамгийн багадаа арван жил ажилласан гэнэ. Одоогоор барьцаалагчид ямар зүйлс нэхэж байгаа, хэр хугацаа өгч байгаа эсэх, үүний хариуд Хойд Солонгосын талаас ямар реакц үзүүлэх вэ зэрэг асуудлууд тодорхойгүй байна.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ