Бранжелина нар үнсэлцэхээ болино

Холливудын алдартай хосууд кинонд тоглохдоо халуухан агшинг харуулсан хэсэгт тоглохоос аль болох татгалзаж байхаар болжээ. Энэ шийдвэрийг гаргахад тэдний охин найман настай Захара нөлөөл сөнгэж хэлэхэд болно. Охин бараг өсвөр насанд хүрч байгаа учир эцэг эх нь ийм байдалтай харагдах нь тааламжтай биш гэж хосууд үзжээ.

Брэд Питт үүнд илүү хянамгай хандах болж байгаа ажээ. Брэд “Охин маань надад хандаж, Ааваа та ээжээс өөр хүн энхрийлэрхгүй байж болох уу?” гэж асуусан гэв.Түүнчлэн хосууд гэртээ ч гэсэн хүүхдүүдийнхээ дэргэж хэт нээлттэй байж, үнсэлцэхгүй байх нь хүүхдүүдийн хүмүүжилд ч сайнаар нөлөөлнө хэмээж байгаа.

Брэд цаашдаа кинонд тоглохдоо халуухан хэсгүүдэд тоглохгүй байсан нь дээр гэж байгаа бөгөөд үүнийгээ Анжелинаг хүндэтгэх үүднээс хэмээн тайлбарлаж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ