Английн армийн танк Германы нутагт машин дайрчээ

Шинэхэн жолооч нар хаа сайгүй л осол гаргаж байдаг. Энэ нь тэд ирээдүйд автомашинаа анхаарал болгоомжтой жолоодох бодит сануулга болдог бол заримынх нь хувьд гашуун дурсамж болон үлддэг. Тэгвэл Германы Липпе мужид ийм явдал болж 18 настай шинэхэн жолооч залуу мартахын аргагүй дурсамжтай үлдэж хоцорчээ.

Орон нутгийн замаар хурдалж явсан 18-тай залуу Toyota Yaris машинтайгаа ухарч байгаа танкны дор яваад орчихжээ. Азаар хүүгийн эрүүл мэндэд онцын асуудал үүсээгүй байна. Харин машины хохирлыг 12000 евро буюу 8600 фунт стерлинг хэмээн тооцож Английн Батлан хамгаалах яамнаас бүрэн гаргахаар болсон байна.

62 тонн жинтэй Британийн “Challenger” танкийг жолоодож явсан 24-тэй английн армийн албан хаагч эцсийн мөчид хүчит хөдөлгүүрээ зогсоогоогүй бол асуудал ямраар ч эргэж болох байсан гэнэ. Танкны хувьд бараг хохиролгүй үлджээ.

Дашрамд дурдахад Герман улс нь нутаг дэвсгэр дээгүүрээ гадаадын орнуудын цэргийн техник хэрэгслийн цувааг нэвтрэн өнгөрүүлэх олон улсын гэрээнд нэгдсэн улс тул ийнхүү Британийн танк Германы нутагт “зугаалж” явжээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ