Карибын тэнгисийн дээрэмчин Исламын улстай тэмцэнэ
Их Британийн жүжигчин 51 настай Майкл Энрайт "Ноагийн хөвөгч авдар-Шинэ эхлэл", “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд тоглосон нэгэн юм. Тэрээр "Исламын улс”-ын эсрэг тэмцэж буй Курдын цэргүүдийн эгнээнд элсэхийн тулд Холливудыг орхисон хэмээн ABC News болон RBC мэдээллээ.
Дубайн "Al Aan TV"-д өгсөн ярилцлагадаа "Йорданы нисгэгч, АНУ-ын сэтгүүлчдийн толгойг авч, амьдаар нь шатааж буй зэрэг бичлэгийг үзээд "Исламын улс”-ын исламистуудтай тэмцэх тэмцэлд нэгдэхээр шийдсэн" гэжээ. Мөн "Тэд арчигдах ёстой ... Үүний төлөө үхэхэд ч бэлэн байна" гэж Энрайт хэлсэн байна. "Би тэмцэх гэж энд ирсэнээс биш амиа хоохойлох гэж энд ирээгүй. Би үхэлтэй тулгарах юм бол үхэх болно. Харин тоглоом тоглох гэж энд ирээгүй юм” хэмээн нэмж хэлжээ.
ABC News-ийн мэдээлснээр, Энрайт энэ тухайгаа гэр бүл болон Холливудын найзууддаа ч хэлээгүй бөгөөд Курдистанд ирснийхээ дараа тэдэндээ явах болсон шалтгаанаа бичсэн байна.
Ийнхүү ирсэн даруйдаа жүжигчин эр лалын шашныг судалж, нэрээ Майкл Мустафа Али хэмээн өөрчилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ