Гавлын яс шилжүүлэх мэс заслыг анх удаа хийлээ

Техасын эмч нар дэлхийн хэмжээнд анх удаа хуйх, гавлын яс шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийлээ. Энэ хагалгааг хийлгэсэн Жим Бойсен бол 55 настай программист хүн ажээ. Тэрээр чихрийн шижинээр өвчтэй байсан бөгөөд 1992 онд бөөр, нойр булчирхай шилжүүлэн суулгах хагалгаанд оржээ. Ингээд 5 жил эмчилгээ хийлгэсэн байна. Түүний хэрэглэж байсан дархлааны эм нь тархины хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлэх шалтгаан болжээ.

Ингээд хагалгааг өнгөрсөн сард буюу 2015 оны тавдугаар сарын 22-нд хийсэн юм. Хагалгааны дараах зургийг харахад чихнээс 2.5 см дээгүүр тойрог хэлбэрийн оёдолтой байв. Мэс засал нэг өдрийн туршид үргэлжилсэн бөгөөд Бойсен өнөөдөр эмнэлгээс гарч байгаа юм.

Тэрээр Associated Press-т өгсөн ярилцлагадаа "Тэд яаж ингэж сайн хийв ээ. Үнэхээр сэтгэл хөдөлж байна. Надад дахин амьдрал бэлэглэсэнд баярлалаа. Одоо миний үс 21 настай байсан үеийнхээс урт ургах байх" хэмээн хошигнон ярьжээ.

Сонирхуулахад, өнгөрсөн оны аравдугаар сард, Швед эмэгтэйд сав шилжүүлэн суулгасны дараа хүүхэд төрүүлсэн нь мөн дэлхийд анхны тохиолдол болсон юм.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ