Бизнесийг ёс суртахуунлаг эрхлэх арга зам

Б.Оюунчимэг, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх професор, доктор (Ph.D), профессор

Аливаа улс орон тогтвортой хөгжихөд бизнесийн байгууллага, бизнес эрхлэгчид шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжиж, бизнесийн байгууллагуудбий болсоор 20 гаруй жил болжээ. Ашиг олох зорилгоор явуулж буй бүх үйл ажиллагаагбизнес хэмээн ойлгож, бизнесийг мөнгө олох арга хэрэгсэл болгож, хэрэглэгч, үйлчлүүлэгч, хамтран ажиллагч түнш, өрсөлдөгчийн өмнө нэг бүрчлэн хариуцлага хүлээх ёстойг төдийлөн ухаарахгүй, зөвхөн өөрийн явцуу ашиг сонирхлыг хэт дээгүүр тавьдаг бизнесийн байгууллага, бизнес эрхлэгч цөөнгүй.

Уг нь бизнесийн үйл ажиллагаа нь эдийн засгийг өсгөдөг, баялгийг аривжуулдаг, улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалдаг, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийг чанартай бүтээгдэхүүн,үйлчилгээгээр хангадаг, нийгмийн сайн сайхны төлөө, байгаль орчинд ээлтэйбайх учиртай. Бизнесийн үйл ажиллагааг ингэж явуулж чадвал бизнесийг ёс суртахуунлагаар эрхэлж байна гэсэн үг. Бизнесийг урт удаан хугацаанд, чанартай, тогтвортой, найдвартай эрхэлье гэвэл энэ арга замыг сонгоно.

Ёсзүйн мэдлэггүй, ёс суртахууны боловсрол хомс, нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухаарч ойлгоогүй, ойлгосон ч эс хэрэгсдэг, үл ойшоодог бизнесийн байгууллага, бизнес эрхлэгчид нийгэмд багагүй хохирол учруулж байдаг.

Бизнес эрхлэгч нь бизнесийн ёс суртахууны шаардлагыг сахин мөрдөж байж бизнесийг хариуцлагатай, үр ашигтай удирдаж, амжилтад хүрнэ. Бизнес эрхлэгчдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх талаар сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ эрчимтэй ярьж, бизнес зөвхөн ашгийн төлөө байх ёсгүй гэж үздэг болж байгаа. “Ашгийг эцсийн зорилгоо болгосон бизнес хэзээ нэгэн цагт заавал дампуурч мөхнө” гэж “Форд” компанийг үндэслэгч Хенри Форд хэлсэн нь бий.

Олз ашгийн тухай ойлголт

Зах зээлийн нийгэмд ашиг орлогын төлөө байх ёстой, нэгэнт л ашгийн төлөө явах юм бол ёс суртахууны талаар ярих ч хэрэггүй гэсэн ойлголттой хүмүүс байдаг. Зарим хүн ашиг, ёс суртахуун хоёр мөн чанарынхувьд байнгын зөрчилтэй, ер нь тохирохгүй гэж үзэх нь ч бий.Эдгээр үзэл санаа буруу, бизнесийг ёс суртахуунлагаар, шударгаар эрхэлж, ашиг орлого олж болохыг олон улсын туршлага нотолсоор байна. Богино хугацаанд их ашиг олох гэж шунан хөөцөлдөх нь бизнес эрхлэгчдийн ёс суртахууныг бохирдуулж, хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд ихээхэн хохирол учруулдаг.

Бизнесийн ашгийг шударга арга замаар олох, ашгийнхаа зохих хэсгийг бусдад зориулах ёстойг дэлхийн дэвшилтэт хүмүүс ойлгож, энэ талаар ярьдаг, яриад зогсохгүй хийдэг болж байхадзөвхөн ашиг олоходл анхаарч, олзны хойноос башир арга хэрэглэн зүтгэдэг бизнес эрхлэгчид манайд байна.

Бизнесийг өөртөө “мөнгө олох”, “баяжин хөлжих” гэсэн аминч зорилготой эрхэлбэл явуургүй төдийгүй хор хөнөөлтэй. Ашиг хонжооны хойноос хөөцөлддөг, амин хувиа хичээдэг, өөрөө л баяжиж хөлжихийг зорилгоо болгосон хүн жинхэнэ бизнес эрхлэгч биш.

Ашиг олзондшунах нь ёс суртахуунгүйн шинж. “Ёс суртахуунгүй үйлдлийн нэг ньШударга ашиг олзын төлөө явах явдал. Шударга ёс /и/, олз ашиг /ли/ хоёрэсрэг тэсрэг зүйлс. Хувийн ашгийг бодож хэргийг үйлдвээс олны хорслыг өөрт хураана. Эд хөрөнгө нь хүний хүсэх зүйл мөн ч шударга бусаар олбол хүртэх эрхгүй” гэж Хятадын Их багш Күн-з айлдсанбол “Ашиг олзны төлөөх шунал аймшигт нүгэл. Сэтгэл ханахыг мэдэхгүй байхаас илүү гай үгүй. Ихийг олохыг шунан тачаах нь гэмт үйл” хэмээндаосизмыг үндэслэгч Лао-з сургажээ.(Оюунчимэг, 2014, х.36, 41)

Аристотель“Хөрөнгө мөнгө хуримтлуулах гэсэн хүн амар хялбар аргаар олз олохыг хичээдэг. Олз ашиг олох хүсэл тачаалд хязгаар байхгүй” (Аристотель, 2007, х. 293) гэсэн бол, Германы нэрт эрдэмтэн, бизнес эрхлэгч Эрнст Вернер фон Сименс (1816-1892) “Урсах мөнгөний төлөө би ирээдүйгээ золиослохгүй” гэж үздэг байж.

Олз ашигт “гаргах, оруулах” буюу “авах, өгөх” ухаанаар хандах ёстой. Байнга олоод л, аваад л, ашиг орлогооор бялхаад л байхыг бизнес эрхлэгчид хүсэж, үргэлж ийм байх боломжгүйг төсөөлөхгүй нь бий. Энэ нь хүний амьдралын мөн чанар, ертөнцийн жамыг ойлгоогүйтэйхолбоотой. Төрсөн цагт үхдэг шиг “олсон цагт гаргадаг”, “авсан цагт өгдөг” философийг ухаараагүйн шинж.Олз ашигт чухам энэ философийг баримтлах ёстойг цаг цагийн мэргэд сургасаар иржээ. Огт гаргахгүйгээр оруулна гэж үгүй. Энэ бол жам, ялангуяа бизнест.

“Олзыг олуулаа” гэсэн үг бий. Хувьцаат компаниуд гэр бүлийн хүрээнээс хальж, хувьцаагаа аль болох олон хүнд тараан эзэмшүүлэх хэрэгтэй гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржхэлсэн үг чухам энэ санааг илэрхийлж байгаа бус уу. Улс орноо, эдийн засгаа хөгжүүлье, ард олныхоо амжиргааг дээшлүүлье, баян, хоосны ялгааг багасгая гэвэл үүнийг хийх шаардлагатай. Чухам ингэж ажилласан компани, бизнес эрхлэгч дэлхийн хөгжингүй орнуудад бишгүй л байдаг.

Дэлхийн эдийн засагчид ашгийг дээд түвшинд хүргэх, зах зээлийг чинээнд нь тултал өргөтгөхийг хүсэж, ийм болгох арга замыг хайж, судалсаар иржээ. Харин саяхнаас “Үндэстний аз жаргалын индекс”-ийг судалж, үндэстний, нийт олны ашиг сонирхлыг олз ашгаасилүүд үзэхийг зорих шинжтэй.Ийнхүү Адам Смитээс хойш бараг гурван зууны дараа л эдийн засагчид сая ашиг олзноос өөр зүйл судалж эхэлж байна. (Амармэнд, 2014. х.23)

Олз ашиг, хэрэгцээг хэт чухалчлахгүй, өргөмжлөн дээдлэхгүй байх нь хүн төрөлхтөн, улс орнууд, ард иргэдийн хэтийн ирээдүйд чухал ач холбогдолтойг ойлгож эхэлж байгаа нь сайшаалтай.

Үргэлжлэл бий ...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ