Хятадад динозаврын цус "олжээ"

Алдарт найруулагч Стивен Спилбергийн "Юрийн галвын хүрээлэн" хэмээх шинжлэх ухааны уран зөгнөлт кино олон жилийн турш кино сонирхогчдыг байлдан дагуулсан. Тус киноны шинэ анги олон жилийн дараа дэлхий даяар нээлтээ хийх гэж байгаа энэ цаг үед Хятад улсад нэгэн шинэ дуулиан дэгдлээ. Манай өмнөд хөршид аварга динозаврын яс олсон бөгөөд урт хугацааны судалгааны үр дүнд тэрхүү динозаврын яснаас цусны эс гарган авсан байна. 120 сая жилийн өмнө амьдарч байсан динозаврын цусыг сэргээж чадсанаар яг л "Юрийн галвын хүрээлэн" кинон дээр гардаг шиг аварга үлэг гүрвэлүүдийг бодитоор нь амилуулах боломжтой болж магадгүй.

Одоогийн байдлаар динозаврыг телевизийн дэлгэцнээс, музейд өрөөстэй яснуудаас эсвэл Герман дахь Динозаврын Парк ззрэг газруудад л ойроос харах боломжтой. "Юрийн галавын цэцэрлэг"-ийн ерөнхий санаа нь хуванд хадгалагдаж үлдсэн эрт цагийн шумуулны гэдсэн доторхи динозаврын цуснаас ДНК-г нь гаргаж аваад түүнийгээ ашиглан амьд динозавр бүтээж байгаа тухай юм. Энэ нь өнгөц бодоход боломжийн мэт санагдах ч эрдэмтдийн үзэж буйгаар боломжгүйд тооцогдож байв.

Эрдэмтдийн хувьд ашиглаж болохуйц динозаврын ДНК олно гэдэг бараг л боломжгүй үзэгдэл аж. Учир нь тухайн шумуул нь модны давирхайнд наалдаж чулуужихынхаа өмнөхөн динозаврын цусыг их хэмжээгээр сорж чадсан эм шумуул байх хэрэгтэй ажээ. Нэмж хэлэхэд амьтад модны давирхайд наалдаж хув хэлбэрээр чулуужиж үлдэх нь маш ховор тохиолдол гэнэ. Гэхдээ дээрх онцгой шумуулыг оллоо гээд бүх юм бүтчихгүй аж. Учир нь хуванд чулуужиж үлдсэн ихэнхи шавьж нь динозаврын цусыг агуулах боломжгүй "залуу" байдаг ажээ.

Өөрөөр хэлбэл тэднийг чулуужихаас олон сая жилийн өмнө динозавр устаж алга болсон байдаг. Дээрээс нь ихэнх шавьж чулуужихаасаа өмнө хатаж үгүй болсон байдаг бөгөөд эрдэмтдэд ашиглаад ДНК гаргаад авах боломжтой хэсэг бараг үлдээгүй байдаг гэнэ. Эцэст нь хэлэхэд тухайн шавьжны дээж нь үргэлж хуурай хадгалагдсан байх хэрэгтэй бөгөөд учир нь ДНК нь усанд маш амархан задарч үгүй болдог юм.

Гэхдээ аз тохиогоод эрдэмтэд сайтар хадгалагдаж үлдсэн гэдсэндээ дүүрэн динозаврын цустай эм шумуул олжээ гэж бодоход тэр цуснаас динозаврын ДНК-г ялгаж авна гэдэг маш хэцүү. Шумуулын гэдсэн дэх цус нь шумуулын биен дотор олон жил хадгалагдсан. Гэтэл шумуул ч өөрийн гэсэн ДНК-тай шүү дээ. Тэрчлэн хуванд дотор хамт хадгалагдаж үлдсэн бусад эсүүдийн ДНК ч динозаврын ДНК-г өөрчилж болох. Тэрчлэн лабарторид судалгаа хийж байгаа эрдэмтэд ч хүртэл өөрийн гэсэн ДНК-тай. Энэ олон ДНК-р хүрээлэгдсэн орчинд динозаврынхыг ялгаж авна гэдэг нилээн ярвигтай ажил болж таарна.

Тэгвэл Хятадад олдсон яснаас гарган авсан динозаврын цусны эсийг эрдэмтэд үржүүлэн угсарч ашигласнаар жинхэнэ динзоврын цус гарган авах боломжтой. Энэ бол үнэндээ гайхалтай явдал. Юун шумуул.

Ямар ч шумуулын шаардлагагүйгээр ногоон гэрлээр дээрх бүхэн бий болох зам нь шуударч байгаа юм.
Ясан доторхи амьтны үлдэгдлээс ДНК-г нь ялгаж авах санаа нь зөвхөн киноны уран сэтгэмж төдийхөн биш байлаа. Өмнө нь ч дэлхийн өнцөг булан бүрт олдсон динозаврын яснаас эрдэмтэд том нээлт хийхээр цөхрөлтгүй хайж байсан юм.

Бодит амьдрал дахь анхны амжилттай оролдлого 1992 онд Доминиканд зөгийний биенээс ДНК гаргаж авсан тохиолдол юм. Үүнийг залгуулаад олон амжилттай тохиолдлууд байдаг ч энэ нь ерөнхийдөө маргаантай сэдэв бөгөөд зарим эрдэмтэд амжилттай гаргаж авсан гэх ДНК нь худал зүйл гэхэд зарим нь ДНК-г ийм аргаар гаргаж авах нь огт боломжгүй гэж үздэг.

Ийм олон бэрхшээл байгаа учраас кинонд гардаг эрдэмтэд эдгээрийг тойрч гарахын тулд гаргаж авсан ДНК-гаа мэлхийн ДНК-тай хольж алдагдсан хэсгүүдийг нь нөхөж байгаа тухай үзүүлдэг. Гэхдээ энэ нь хэдэн тэрбум хэсгээс бүтсэн өөр эвлүүлдэг тоглоомыг хооронд нь тааруулж эвлүүлэхтэй адил хэцүү юм. Нэмж хэлэхэд мэлхийний ДНК-г ашиглаж орлуулах нь тийм ч оночвтой арга биш. Сүүлийн үед хүлээн зөвшөөрөгдсөн онолоор бол зарим төрлийн динозаврууд мэлхий биш харин шувуу болон хувьссан байх боломжтой ажээ. Харин орчин үед хэрэглэгдэж байгаа бас бодит хамгийн дэвшилтэт арга нь цөмийн шилжүүлгийн арга юм.

Энэ нь юу гэхээр, ямар нэг амьтны эсийн цөмийг, цөмийг нь авсан өөр эсийн дотор шилжүүлэн суулгах арга юм. Харамсалтай нь динозаврын ДНК-г (азаар гаргаад авчээ гэхэд) шилжүүлэн суулгахад тохиромжтой амьтны эс ч юмуу өндөг байхгүй юм. Тиймээс судлаачид динозаврын ДНК-г амьдруулах шинэ арга бодож олохоос өөр аргагүй аж.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ