МЧБХ-ны удирдлагууд томилогдов

МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадоржийн шийдвэрээр холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Сайнсанаа, ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, ерөнхий менежерээр Д.Батням томилогдлоо.

Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнсанаа нь япон судлаач мэргэжилтэй, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Японы Үцүномияагийн их сургууль төгссөн. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Бизнес хөгжлийн газарт ажиллаж байгаад энэ оноос “Нэйшнл инвестмент менежмент” компанид төслийн ахлах менежерээр ажиллаж байна. “Асашёорюү сан”-гийн гүйцэтгэх захирал.

Ерөнхий менежер Д.Батням нь ХААДС болон Их шавийн биеийн тамирын дээд сургууль төгсөж дасгалжуулагчийн мэргэжил эзэмшсэн. Их шавийн биеийн тамирын дээд сургууль, БТСХ-ны Спортын анагаах ухааны албанд ажиллаж байсан. Чөлөөт бөхийн “Хөх чоно” клубын дасгалжуулагч. Чөлөөт бөхийн спортын мастер, насанд хүрэгчдийн УАШТ-нээс мөнгө, хүрэл, залуучуудын УАШТ-нээс 4 алтан медаль хүртэж байсан, дасгалжуулагчаар 13 жил ажилласан юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ