АНУ Ливийн нутагт агаарын цохилт хийлээ

АНУ-ын агаарын хүчин Ливи улсын нутаг дэвсгэрт цохилт өгсөн тухай өнгөрсөн бямба гаригт Пентагоноос мэдээлсэн. Тэгвэл энэ тухай мэдээллийг Ливийн засгийн газрын зүгээс баталсан байна.
Ням гаригт Газар дундын тэнгист байрлаж байгаа Америкийн нисэх онгоц тээгчээс хөөрсөн сөнөөгч онгоцууд пуужингийн цохилт өгсөний дүнд Алжирын ахмад дайчин Мохтар Белмохтар гээчийг хөнөөсөн тухай мэдээлэлд дурдсан байна.
Мохтар Белмохтар нь алжир гаралтай бөгөөд хуучин Афганистаны дайнд оролцож оросуудтай тулалдаж явсан, тэр үедээ өрөөсөн нүдээ алдаж байсан бөгөөд сүүлд Аль Каидагийн гишүүн болсон гэж үздэг юм. Улмаар Аль Каидагийн Ливи дэх бүлэглэлийн нөлөө бүхий удирдагч болсон хэмээн америкчууд террористуудын дансанд оруулаад байсан юм.
Ийнхүү Аль Каидагийн удирдагчдын нэг Мохтар Белмохтарыг агаарын цохилтоор устгасан болохыг Ливийн зүгээс баталлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ