Н.Алтанхуягийн санаачилсан хуулийг хойшлууллаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хойшлуулах санал гаргалаа.

Учир нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өчигдөр Хуульзүйн байнгын хороонд хандаж, албан тоот ирүүлжээ. Албан тоотод Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн тодорхой заалтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэлэлцэхийн өмнө ҮАБЗ-өөс шийдвэр гаргуулах ньзүйтэй талаар дурдсан байна.

Өөрөөр хэлбэл АТГ-ын харьяанд шилжээд байгаа мөрдөн байцаах албыг прокурорын байгууллагад эргүүлэн шилжүүлэх асуудлыг нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Энэхүү саналыг УИХ-ын дарга хүлээн авснаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн барьсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэхээргүй болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ