Энэ зун олон жилийн дунджаас илүү хална

Долдугаар сард их халуун байх төлөвтэй байгаа. Өвөл нь цас бага орсон, хавар нь хүйтэн шуургатай байсан учраас хуурайшилт ихтэй байна. Ялангуяа өнгөрсөн тавдугаар сард сэрүүхэн байсан учраас ихэнх аймгуудад ногооны гарц муу байна. Энэ жил олон жилийн дунджаас 1-1.5 градусаар илүү халах төлөвтэй байна.

Баруун болон говийн амйгуудын нутгаар бага зэргийн бороо орох боловч газар тариалангийн бүс нутгаар өдөртөө +30 градусаас буухгүй. Зарим үед +36 градус хүртэл хална. Энэ хэрээрээ төвийн аймгууд тэр дундаа Орхон, Сэлэнгийн сав газраар хуурайшилт нэмэгдэнэ гэж Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ