МАН-ын дарга АН-аас нэр дэвшиж байв

Сонгууль дөхөөд л АН-ын гол нэр хүндийг хадгалж яваа нийслэлийн мэр Э.Бат-Үүл болон түүний команд руу хийсэн дайралт дүүрэг бүрт ширүүн өрнөж байна.

Хан-Уулыг ирэх сонгуулиар улаан болгох даалгавартай МАН-ынхныг толгойлж буй дарга нарын нэгний угшлыг өнөөдөр улс төрийн хүрээнийхэн битгий хэл жирийн хан-уулчууд ч гадарлана.

ХУД-ийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Баасангийн Цэрэн гэдэг энэ нөхөр өмнө нь Ардчилсан намаас нэр дэвшиж явсан түүхтэй.

Тэрээр 2000 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан хүчний эвслээс нэр дэвшиж байсныг гэрчлэх сонгуулийн хуудсууд өнөөдөр баримт болон үлджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ