92-той эмгэн шохойжсон ургаа авахуулахаас татгалзжээ

Чилийн иргэн 92 настай хөгшний биед 50 гаруй жилийн өмнө бүрэлдсэн шохойжсон ураг байгааг илрүүлсэн талаар “La Tercera”-д мэдээлжээ. Эмч нар энэ талаар өнгөрсөн бямба гаригт мэдээлсэн байна. Тэрхүү ураг хоёр кг орчим жинтэй байсан аж.
Хөгшин унаж гэмтсэний улмаас эмнэлэгт хүргэгдэн, рентген зураг авахуулах үедээ биед нь шохойжсон ураг хадгалагдаж байгааг мэдсэн байна. Тэрээр хэзээ ч өөрийгөө жирэмсэн гэж мэдээгүй хэмээн хэлжээ. Рентген зурагт ураг жирэмсний долоон сар хүртлээ бойжсон нь харагдаж байгаа ч эмэгтэйд ямар ч зовиур мэдрэгдээгүй байна.
Эмч нар шохойжсон ургийг авахуулахгүй бол амь насанд нь халтай болохыг хэлсэн ч тэрээр татгалзжээ. Эдүгээ тэрээр гэртээ эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь харьцангуй сайжирсан байна. Энэ нь жирэмсэний үед эхийн эхэс шохойжсоны улмаас ураг амьгүй болох маш ховор тохиолдол ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ