Хурц, санамсаргүй үйл явдалтай, жинхэнэ монгол төрхтэй бүтээл бол Б.Ойдовын туужууд

Б.Ойдовыг би өнөө цаг үеийн “адал явдалт сэтгүүлзүйн” гол төлөөлөгчийн нэг юмуу даа гэж боддог. Дэлхийн сэтгүүлзүйн түүхэнд яг ийм нэр томъёо байна уу? гэж эрсэн боловч тааралдсангүй. Харин аль ч орны сэтгүүлзүйн нэгэн үүрэг бол “Сэтгүүлзүй, ялангуяа теле-сэтгүүлзүй юуны өмнө зугаацуулах, цэнгүүлэх, баясгах үүрэгтэй буюу гедонизист шинжтэй байх тухайд” хэмээх онолд тодорхой зүйл бий. Би энэхүү хэлээд байгаа “Адал явдалт сэтгүүлзүй” гэх нэр томъёог зугаацуулах сэтгүүлзүйд хамааруулж байна.

Би ч гэж дээ, наяад оны дундуур “Тоншуул” сэтгүүл “Өнөө цагийн адал явдал” гэх булан нээж төдөлгүй үй олон уншигчдын шохоорхон унших сэдвийн нэг болсонсон. Тэр үед сэтгүүлзүйн бичлэгийн уйтгарт хэвшмэл загварчлалаас ангижируулж байв. Гэхдээ тухайн цагтаа таалагдаагүй гээд жил гаруйхан яваад хаагдсан гэж сонссон.

Наяад онд хөдөө орон нутагт “Үнэн” сонины сурвалжлагч байсан би хотод юу болсныг тэр болгон мэддэггүй. Ямар ч байсан миний бичсэн “Нохой дагуулсан араатан” “Элсэн дээр гарсан мөр” хэмээх хоёр адал явдалт тэмдэглэл тус сэтгүүлийн хоёр ч оны тэргүүн шагналыг дараалан хүртэж, өнөөгийн ханшаар хагас сая төгрөгөөр шагнуулж байлаа. Том сэтгүүлийн оны шагнал гэдэг том, басчиг хэн хүн амархан авчихдаг эд биш. Тусгай комисс шат дараалан хэлэлцэж байж онооно. Тэр үед мундагчууд бүгд байцгаасан. Үүнийг Б.Ойдовын номуудыг уншсаны эцэст дашрамд хэлж байгаа юм. Түүний “Ар халхын шилийн сайн эрчүүд” зэрэг номыг уншаад төрсөн бодол л доо. Өнөө цаг бол адалт явдалт сэтгүүлзүй, уран зохиол хоёр хаяа бөөрөөрөө нийлж, сэтгүүлзүй урансайханжих, утга зохиол сэтгүүлзүйжихийн завсар, нийлэн алдсан үе юм. Үнэндээ уран зохиол руу гулсан орох хаалгыг нээж байгаа хэрэг.

Тиймийн учир огт танигдаж мэдэгдээгүй Б.Ойдов нэг л өдөр гараад ирсэн. Чин үнэнийг хэлэхэд түүнтэй тухлан ярилцаж явсангүй, нэг хундага тулгаж үзсэнгүй, аян замд дөрөө нийлж байсангүй, багш шавь болж шадарласангүй.Харин зохиол бүтээлийг нь мэднээ, бараглаж уншжээ. Гүдэс, эгэл энгийн, жинхэнэ монгол эр төдийгүй, монгол үндэсний үзэл бүх судсаар нь гүйж, оргилж буцалсан эр. Бидний хэдэн хүүрнэл өгүүллэгч, туужисч ойртон танилцахад “Төрт ёс-Хаадын сан”-гийн тэргүүн, өнөө цагийн сэхээтэнлиг, оюунлаг, манлайгач залуусын нэг болох Д.Гүн-Үйлс гүүр болсон юм.

Тэрбээр 2012- 2015 хооронд “Хаан цадиг”, “Хатан цадиг”, “Жанжин цадиг” хэмээх туужийн уралдаан зарлаж, шалгарсан бүтээлээр гурван дүнжгэр ном гаргасан нь уншигчийн шимтдэг номууд болсон гэнэ лээ. Улс ч ийм уралдааныг зарлаж, үнэлж чадаагүй байхад тэр залуу чадсан. Цаашдаа ч ихийг хийх байх. Тэр бол хахаж цацсан баян хүн биш, жинхэнэ оюунаараа олсон өлмөг цөлмөг хэд гурваа Монголын утга зохиолын хөгжилд зориулж яваа гэгээнтэн. Б.Ойдовын “Орлой мэргэн Цагаан”, “Зүүн гарын мөхөл”, “Айн Жалудын цавчилдаан” зэрэг часхийсэн туужууд нь тэргүүн, дэд байрыг эзэлж, томхон зохиолчдын цээжинд шар ус хуруулсан юм.

Ойдовын туужууд хурц санамсаргүй үйл явдалтай, цэгцэрч жигдэрсэн хэл найруулгатай, зохиолын дүр баатрууд нь өсгөлүүн томруун, өөр бусдыг давтаагүй, түүхэн шинэ мэдрэхүй, мэдэхүйг гаргаж дэлгэсэн жинхэнэ монгол төрхтэй бүтээл юм. Энэ гурван тууж бол холбоо тууж биш, гурван өөр цагийн, гурван өөр газар нутгийн, гурван өөр ёс заншил, гурван өөр араншинтай, гурван өөр хувь тавилантай, гурван өөр өнгө төрхтэй туужууд гэхэд болно.

Миний бие энэ зохиолчоос юуг ажигласан бэ? гэхээр Нэгд: Монголынхоо эх түүх, түүхэн сурвалж, холбогдох баримт, түүхэн цадиг, шастирыг зэгсэн сайн судалж эргэцүүлж бичдэг чадвартан юм байна гэж бодсон. Түүхэнд үлдсэн ганцхан өгүүлбэрийг аравт зуутаар үржүүлэхийн хүрд шиг үсэргэж, дэлгэрүүлж, бясалгаж шинэ орон зайг үүсгэнэ гэдэг маш фантаз буюу уран сайхны өвөрмөц сэтгэлгээ юмаа. Тэрбээр “Жанжин цадиг” номын нээлт дээр “Ийм туужийг бүтээхэд нөлөөлсөн түүхчдэд гялайлаа“ гэж байсан.

Тэгэхлээр түүхэн номоос бүтээлээс ургуулан сэтгэх талаар нэн чадварлаг юм байна. Тийм байж болох ч гагц номонд найдалгүй, түүхийн архивын шарласан хуудсыг эргүүлж, түүний тоос, тортогонд найтаан, элдэв гэрч, түүхт хүмүүс, амьд гэрчлэгч, аман яриа, домог, эх сурвалжид нэвтрэн орох биз ээ. Энэ бол хүүрнэл зохиолчийн өөрийн гэсэн нүүр царай, өөрийн олз, өөртөө ногдуулсан үүрэг, гавъяа болдогийг сануулах юун.

Хоёрт: Нийтлэлийн хэл, хэллэг, илэрхийлэл давамгайлдаг түүхэн эсээ бичлэгт гаршиж энэ талаар их зүйлийг хийх ирээдүй Ойдовт байна. Дэлхийн уран зохиолд ХХ зуун баримтын зуун байсан, ХХI зуун баримтын зуун байсаар байх болно. Улам баримтжиж байна.Агуу их Л.Түдэв абугай “Надад сэтгүүлзүй, нийтлэлийн арга барил голлодог” гэж нэг удаа хэлсэн байдагтай Б.Ойдовын туужууд агаар нэгэн юм байна.

Гуравт: Урд өмнө байгаагүй, сонсогдоогүй, бичигдээгүй, ажиглагдаагүй шинэ үйл явдлын сүлжээг Б.Ойдов айхтар гярхай ажиглаж, зохиолоо сонирхолтой болгодог нь ур чадвартай зохиолчоо харуулж байна. Дөрөвт: Амьдралын нэлээд гүнд орж, жирийнээс ер бусыг нээх, ер бусыг жирийн болгох ухаан судсаар нь гүйж, ийм нэгэн заяагдмал авъяас билэг яах аргагүй Б.Ойдовт гялалзаж байх юм. Хурц сэтгэлгээ, хурц дүрслэл, хурц омогшил үе үе түрэн орж ирээд зохиолыг жолоодож байна. Гэхдээ зохиолч баатар бүрийнхээ сэтгэлийн нугад, үг бүхнийхээ үрчлээн дунд нуугдаж байх учиртайг мань эр юу эс андах вэ дээ.

Зохиолч өмнөөс нь тайлах тайлбарлах биш, дүр баатрууд өмнөөс нь хэлэх учиртай. Түүхээ улам нарийсган судалж, улам бүр гүн рүү нь орж судалбал хичнээн гоё ертөнцийг нээх билээ. Зохиолч ухаажвал түүхч болдог, түүхч ухаажвал нийтлэлч болдог юм болов уу?гэж би хааяа хааяа боддог. Энэ чиглэлээ барьж бүтээлээс бүтээл рүү өсч, бусдыг байтугай өөрийгөө үл давтан, улмаа сэхээрч, хэл найруулгаа улам урансайханжуулж, гүн ухааны даацтай шийдлийг үзүүлбэл Монголын хүүрнэл зохиолд өөрийн гэсэн байр суурьтай тулхтай зохиолч болох ирээдүй Б.Ойдовоос гэрэлтэнэ. Туужуудаараа түүхэн шинэ танин мэдэхүй цацаж, уншигчийн сэтгэлийг хөдөлгөх авъяасыг мэдэрч байна.

Б.Ойдов “Зүүн гарын мөхөл” тууждаа Зүүн гарын баатруудын дотоод сэтгэл, бодол санаа, дайчин сүрлэг байдлыг Ойрадын залуу баатар Амарсанаа болоод хатан Дэлэгдоржийн дүрийг шинээр бүтээлээ. Зүүн гарын хаант улсад “Хатдын хараал” нүүрлэжээ. Их бага хатад хоорондоо үргэлж тэрсэлдэж алалцахад хүрсэн нь “Улаан сахалт” Тунтуу зайрангийн үгээр илэрнэ. Тиймээс Манжийн хаанаас бэлэглэдэг эфүгийн удмын хатан биш, жинхэнэ халх монгол гаралтай удам сайт гүнжийн эрэлд мордсон нь түүний хатан Дэлэгдорж байв.

Амарсанаа Дэлэгдорж гэгч хатантай байсныг тэр болгон мэдэхгүй.Ямар гавъяат үйлстэйг ч мэдэхгүй. Тэгвэл энэ туужаараа зохиолч тайлж байна. Дэлэгдорж хатан Амарсанаагийн төлөө үхэж байж л “Хатдын хараал дуусна. Хатдын тэмцэл арилна” гэсэн үг биелэлээ олж байгаа тухай гарна. Би халх Монголын хатан шүү гэдэг нэрээ бодож, хатан хүн юу хийх, юу бүтээх ёстойг тун сайхан харуулсан байна лээ. Тэр нөхөртөө ёр зөнг урьдчилж харж хэлнэ, бас аюулаас зайлуулдаг хатан хаан ямар байдгийг чангаар хэлж байна. Амарсанааг ганцаардан маш хүнд байдалд ороход Дэлэгдорж усанд хаясан чулуу шиг алга болсоноо 3000-гаад цэрэг дагуулж иржээ. Цэрэг хураадаг, эрсийг дайчилж чаддаг ийм баатар хатан байдгийг анх л харууллаа.

Тэгээд Даваачийг ялж байна. Харин тэр “Орлой мэргэн Цагаан” тууждаа ард ядуу гаралтай Орлой мэргэн Цагаан хошууныхаа ноён болоод жинхэнэ эх оронч, ардач сэтгэлээрээ бодож сэтгэж, зүтгэж байгааг харуулжээ. Тэр шилийн эрсийг цуглуулан Манж Хятадын эсрэг тэмцэлд оруулж байна. Хятад, Манж руу цутган алга болж байгаа хайран сайхан хүлэг адуу мал, хөрөнгийг харуусан харж, энэ байдлаа дээшээ Богд хаанд захидал бичсэн нь задарчээ. Эндээс зөрчил эхэлнэ. Эцэст нь Орлой мэргэн Цагаан Бээжинд хүргэгдэж наян нэгэн зоосоор тамлуулна. Мөн ”Хилэн хормойт” Ашуугийн тухай дэгс яриа домог байдгийг тодруулж, уран сайхны сонирхолтой дүр бүтээж чадсан байна. Хил орчмоор эргэлдэж хятадуудыг дээрэмддэг шилийн сайн эр учраас ийм нэр цол хүртжээ. Нэгэнтээ гэнэдэж баригджээ.

Гэхдээ тэр манж нарын гарт үхэхийг хүссэнгүй. Гараа гавлуулаад баригдаж явахдаа нутгийн жинчидтэй тааралддаж миний энэ гаванд идэгдсэн хоёр гарыг сэлмээр цавчаад аль гэж гуйна. Гэм хийсэн гарыг минь Ноён хутагтад аваачиж өгөөэрэй гэх сонин , сонирхолтой үйл явдлаар холбож байгаа нь зохиолчийн зэгсэн уран сэтгэмж юм. Түүний хамгийн даацтай бүтээл нь “Жанжин цадиг” номонд орсон “Айн Жалудын цавчилдаан” тууж яах аргагүй мөн юмаа. Энэ туужид манай орны биш гадаад ертөнцөд, тэр тусмаа Мөнх хааны дүү Хүлэгийн захирсан Арабын ертөнцөд болж байгаа дотоод сэтгэлийн ертөнцийн байлдаан болон эзлэн авах байлдааныг тун аятайхан дүрсэлжээ. Хамгийн баатарлаг жанжин Арантай Багдадын гоо хүүхэн Сүжридад хорлогдож, оронд нь тавигдсан Хитбуха жанжин гол баатар нь болж буйгаар тод томруун дүрслэгджээ.

Манай дийлэнх зохиолчид Чингис хаан тэргүүт жанжид, түүний үр хүүхдүүд, үр ач нарын байлдааныг, тэдний ялан дийлсэн сүрлэг омголон байдлыг голлон бичдэг бол Б.Ойдов Айн Жалудын хөндийд монгол цэрэг хиар цохигдож, энэхүү тулаанд илүү хүчинд арга буюу дарлагдан ялагдаж байгааг эмгэнэлийн баатарлаг үйлээр түүхийг цагааруулалгүй үнэн бодитойгоор харуулснаараа үнэ цэнтэй юм. Харь ахуй соёл, байгаа байдал, хүмүүс тэр бүү хэл хувцас хунарыг нь хүртэл дүрсэлнэ гэдэг хэцүүг би мэднэ ээ.

Үйл явдлыг нүдэнд харагдтал, цэрэг эрсийн дуу, сэлэмний цавчилдааныг чихэнд дуулдмаар дүрсэлсэнийг Ойдов зохиолчийн хэл найруулга, үгийн хүч чадалтай холбох ёстой.“Бидний үхлийг бидний ялагдлыг эзэн хаан минь сонсоод цэрэг дайчдынхаа гэргий нарыг нэг жил жирэмслээгүй, түмэн адууныхаа мянган гүүг нэг жил унагалаагүй гэж бодог ээ” гэж Хитбуха жанжин хэлж байна.

Тэр сөхөршгүй баатарлаг омогшлоо Синайн цөлөөс азарган чоно амьдаар нь бариулан яг амь тавьж байгаа тэр агшин, тэр араатны хилэнт аймшигт нүдийг харж уур хилэн омогшил авч байгаа нь цоо шинэ дүрслэл бөгөөд үүгээрээ жинхэнэ жанжин баатрын дүр төрх хөшөө мэт бослоо. “Зам чинь зөв бол яваад бай” гэдэг миний нэгэн эрхэм анд зохиолчийн үгээр сүүл мушгин дөрөөг мялаая. Их хөсөг замаа алдахгүй яваад байвал хүрэх газраа сайхан хүрдэг дээ. Өдгөө Монголд тууж бичдэг зохиолч гарын арван хуруунд алга.

Тууж өөрөө их уран зохиолын үндсийн үндэс болсон гайхамшигт төрөл. Үүнийг мэрээд мэрээд ард нь гарахгүй. Мэдээ бичиж байж сэтгүүлч болдог шиг өгүүллэг, тууж бичиж байж романч болох нь зүй. Гэвч болсон болоогүй ногооноороо түүхий роман цувуулж байсанд орвол туужийн энэхүү гайхамшигт төрлийг, тэр тусмаа түүх-уран сайхны туужийн төрлөөр амьсгалж байсан нь хамаагүй дээр. Ийм төрлийг Б.Ойдов маань эзэгнэх болтугай гэж ерөөе!

Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджав

ХУРЦ САНАМСАРГҮЙ ҮЙЛ ЯВДАЛТАЙ, ЖИНХЭНЭ МОНГОЛ ТӨРХТЭЙ БҮТЭЭЛ БОЛ Б.ОЙДОВЫН ТУУЖУУД

Б.Ойдовыг би өнөө цаг үеийн “адал явдалт сэтгүүлзүйн” гол төлөөлөгчийн нэг юмуу даа гэж боддог. Дэлхийн сэтгүүлзүйн түүхэнд яг ийм нэр томъёо байна уу? гэж эрсэн боловч тааралдсангүй. Харин аль ч орны сэтгүүлзүйн нэгэн үүрэг бол “Сэтгүүлзүй, ялангуяа теле-сэтгүүлзүй юуны өмнө зугаацуулах, цэнгүүлэх, баясгах үүрэгтэй буюу гедонизист шинжтэй байх тухайд” хэмээх онолд тодорхой зүйл бий. Би энэхүү хэлээд байгаа “Адал явдалт сэтгүүлзүй” гэх нэр томъёог зугаацуулах сэтгүүлзүйд хамааруулж байна. Би ч гэж дээ, наяад оны дундуур “Тоншуул” сэтгүүл “Өнөө цагийн адал явдал” гэх булан нээж төдөлгүй үй олон уншигчдын шохоорхон унших сэдвийн нэг болсонсон. Тэр үед сэтгүүлзүйн бичлэгийн уйтгарт хэвшмэл загварчлалаас ангижируулж байв. Гэхдээ тухайн цагтаа таалагдаагүй гээд жил гаруйхан яваад хаагдсан гэж сонссон. Наяад онд хөдөө орон нутагт “Үнэн” сонины сурвалжлагч байсан би хотод юу болсныг тэр болгон мэддэггүй. Ямар ч байсан миний бичсэн “Нохой дагуулсан араатан” “Элсэн дээр гарсан мөр” хэмээх хоёр адал явдалт тэмдэглэл тус сэтгүүлийн хоёр ч оны тэргүүн шагналыг дараалан хүртэж, өнөөгийн ханшаар хагас сая төгрөгөөр шагнуулж байлаа. Том сэтгүүлийн оны шагнал гэдэг том, басчиг хэн хүн амархан авчихдаг эд биш. Тусгай комисс шат дараалан хэлэлцэж байж онооно. Тэр үед мундагчууд бүгд байцгаасан. Үүнийг Б.Ойдовын номуудыг уншсаны эцэст дашрамд хэлж байгаа юм. Түүний “Ар халхын шилийн сайн эрчүүд” зэрэг номыг уншаад төрсөн бодол л доо. Өнөө цаг бол адалт явдалт сэтгүүлзүй, уран зохиол хоёр хаяа бөөрөөрөө нийлж, сэтгүүлзүй урансайханжих, утга зохиол сэтгүүлзүйжихийн завсар, нийлэн алдсан үе юм. Үнэндээ уран зохиол руу гулсан орох хаалгыг нээж байгаа хэрэг. Тиймийн учир огт танигдаж мэдэгдээгүй Б.Ойдов нэг л өдөр гараад ирсэн. Чин үнэнийг хэлэхэд түүнтэй тухлан ярилцаж явсангүй, нэг хундага тулгаж үзсэнгүй, аян замд дөрөө нийлж байсангүй, багш шавь болж шадарласангүй.Харин зохиол бүтээлийг нь мэднээ, бараглаж уншжээ. Гүдэс, эгэл энгийн, жинхэнэ монгол эр төдийгүй, монгол үндэсний үзэл бүх судсаар нь гүйж, оргилж буцалсан эр. Бидний хэдэн хүүрнэл өгүүллэгч, туужисч ойртон танилцахад “Төрт ёс-Хаадын сан”-гийн тэргүүн, өнөө цагийн сэхээтэнлиг, оюунлаг, манлайгач залуусын нэг болох Д.Гүн-Үйлс гүүр болсон юм. Тэрбээр 2012- 2015 хооронд “Хаан цадиг”, “Хатан цадиг”, “Жанжин цадиг” хэмээх туужийн уралдаан зарлаж, шалгарсан бүтээлээр гурван дүнжгэр ном гаргасан нь уншигчийн шимтдэг номууд болсон гэнэ лээ. Улс ч ийм уралдааныг зарлаж, үнэлж чадаагүй байхад тэр залуу чадсан. Цаашдаа ч ихийг хийх байх. Тэр бол хахаж цацсан баян хүн биш, жинхэнэ оюунаараа олсон өлмөг цөлмөг хэд гурваа Монголын утга зохиолын хөгжилд зориулж яваа гэгээнтэн. Б.Ойдовын “Орлой мэргэн Цагаан”, “Зүүн гарын мөхөл”, “Айн Жалудын цавчилдаан” зэрэг часхийсэн туужууд нь тэргүүн, дэд байрыг эзэлж, томхон зохиолчдын цээжинд шар ус хуруулсан юм. Ойдовын туужууд хурц санамсаргүй үйл явдалтай, цэгцэрч жигдэрсэн хэл найруулгатай, зохиолын дүр баатрууд нь өсгөлүүн томруун, өөр бусдыг давтаагүй, түүхэн шинэ мэдрэхүй, мэдэхүйг гаргаж дэлгэсэн жинхэнэ монгол төрхтэй бүтээл юм. Энэ гурван тууж бол холбоо тууж биш, гурван өөр цагийн, гурван өөр газар нутгийн, гурван өөр ёс заншил, гурван өөр араншинтай, гурван өөр хувь тавилантай, гурван өөр өнгө төрхтэй туужууд гэхэд болно. Миний бие энэ зохиолчоос юуг ажигласан бэ? гэхээр Нэгд: Монголынхоо эх түүх, түүхэн сурвалж, холбогдох баримт, түүхэн цадиг, шастирыг зэгсэн сайн судалж эргэцүүлж бичдэг чадвартан юм байна гэж бодсон. Түүхэнд үлдсэн ганцхан өгүүлбэрийг аравт зуутаар үржүүлэхийн хүрд шиг үсэргэж, дэлгэрүүлж, бясалгаж шинэ орон зайг үүсгэнэ гэдэг маш фантаз буюу уран сайхны өвөрмөц сэтгэлгээ юмаа. Тэрбээр “Жанжин цадиг” номын нээлт дээр “Ийм туужийг бүтээхэд нөлөөлсөн түүхчдэд гялайлаа“ гэж байсан. Тэгэхлээр түүхэн номоос бүтээлээс ургуулан сэтгэх талаар нэн чадварлаг юм байна. Тийм байж болох ч гагц номонд найдалгүй, түүхийн архивын шарласан хуудсыг эргүүлж, түүний тоос, тортогонд найтаан, элдэв гэрч, түүхт хүмүүс, амьд гэрчлэгч, аман яриа, домог, эх сурвалжид нэвтрэн орох биз ээ. Энэ бол хүүрнэл зохиолчийн өөрийн гэсэн нүүр царай, өөрийн олз, өөртөө ногдуулсан үүрэг, гавъяа болдогийг сануулах юун. Хоёрт: Нийтлэлийн хэл, хэллэг, илэрхийлэл давамгайлдаг түүхэн эсээ бичлэгт гаршиж энэ талаар их зүйлийг хийх ирээдүй Ойдовт байна. Дэлхийн уран зохиолд ХХ зуун баримтын зуун байсан, ХХI зуун баримтын зуун байсаар байх болно. Улам баримтжиж байна.Агуу их Л.Түдэв абугай “Надад сэтгүүлзүй, нийтлэлийн арга барил голлодог” гэж нэг удаа хэлсэн байдагтай Б.Ойдовын туужууд агаар нэгэн юм байна. Гуравт: Урд өмнө байгаагүй, сонсогдоогүй, бичигдээгүй, ажиглагдаагүй шинэ үйл явдлын сүлжээг Б.Ойдов айхтар гярхай ажиглаж, зохиолоо сонирхолтой болгодог нь ур чадвартай зохиолчоо харуулж байна. Дөрөвт: Амьдралын нэлээд гүнд орж, жирийнээс ер бусыг нээх, ер бусыг жирийн болгох ухаан судсаар нь гүйж, ийм нэгэн заяагдмал авъяас билэг яах аргагүй Б.Ойдовт гялалзаж байх юм. Хурц сэтгэлгээ, хурц дүрслэл, хурц омогшил үе үе түрэн орж ирээд зохиолыг жолоодож байна. Гэхдээ зохиолч баатар бүрийнхээ сэтгэлийн нугад, үг бүхнийхээ үрчлээн дунд нуугдаж байх учиртайг мань эр юу эс андах вэ дээ.Зохиолч өмнөөс нь тайлах тайлбарлах биш, дүр баатрууд өмнөөс нь хэлэх учиртай. Түүхээ улам нарийсган судалж, улам бүр гүн рүү нь орж судалбал хичнээн гоё ертөнцийг нээх билээ. Зохиолч ухаажвал түүхч болдог, түүхч ухаажвал нийтлэлч болдог юм болов уу?гэж би хааяа хааяа боддог. Энэ чиглэлээ барьж бүтээлээс бүтээл рүү өсч, бусдыг байтугай өөрийгөө үл давтан, улмаа сэхээрч, хэл найруулгаа улам урансайханжуулж, гүн ухааны даацтай шийдлийг үзүүлбэл Монголын хүүрнэл зохиолд өөрийн гэсэн байр суурьтай тулхтай зохиолч болох ирээдүй Б.Ойдовоос гэрэлтэнэ. Туужуудаараа түүхэн шинэ танин мэдэхүй цацаж, уншигчийн сэтгэлийг хөдөлгөх авъяасыг мэдэрч байна. Б.Ойдов “Зүүн гарын мөхөл” тууждаа Зүүн гарын баатруудын дотоод сэтгэл, бодол санаа, дайчин сүрлэг байдлыг Ойрадын залуу баатар Амарсанаа болоод хатан Дэлэгдоржийн дүрийг шинээр бүтээлээ.Зүүн гарын хаант улсад “Хатдын хараал” нүүрлэжээ. Их бага хатад хоорондоо үргэлж тэрсэлдэж алалцахад хүрсэн нь “Улаан сахалт” Тунтуу зайрангийн үгээр илэрнэ.Тиймээс Манжийн хаанаас бэлэглэдэг эфүгийн удмын хатан биш, жинхэнэ халх монгол гаралтай удам сайт гүнжийн эрэлд мордсон нь түүний хатан Дэлэгдорж байв. Амарсанаа Дэлэгдорж гэгч хатантай байсныг тэр болгон мэдэхгүй.Ямар гавъяат үйлстэйг ч мэдэхгүй. Тэгвэл энэ туужаараа зохиолч тайлж байна. Дэлэгдорж хатан Амарсанаагийн төлөө үхэж байж л “Хатдын хараал дуусна. Хатдын тэмцэл арилна” гэсэн үг биелэлээ олж байгаа тухай гарна. Би халх Монголын хатан шүү гэдэг нэрээ бодож, хатан хүн юу хийх, юу бүтээх ёстойг тун сайхан харуулсан байна лээ. Тэр нөхөртөө ёр зөнг урьдчилж харж хэлнэ, бас аюулаас зайлуулдаг хатан хаан ямар байдгийг чангаар хэлж байна. Амарсанааг ганцаардан маш хүнд байдалд ороход Дэлэгдорж усанд хаясан чулуу шиг алга болсоноо 3000-гаад цэрэг дагуулж иржээ. Цэрэг хураадаг, эрсийг дайчилж чаддаг ийм баатар хатан байдгийг анх л харууллаа. Тэгээд Даваачийг ялж байна.Харин тэр “Орлой мэргэн Цагаан” тууждаа ард ядуу гаралтай Орлой мэргэн Цагаан хошууныхаа ноён болоод жинхэнэ эх оронч, ардач сэтгэлээрээ бодож сэтгэж, зүтгэж байгааг харуулжээ. Тэр шилийн эрсийг цуглуулан Манж Хятадын эсрэг тэмцэлд оруулж байна. Хятад, Манж руу цутган алга болж байгаа хайран сайхан хүлэг адуу мал, хөрөнгийг харуусан харж, энэ байдлаа дээшээ Богд хаанд захидал бичсэн нь задарчээ. Эндээс зөрчил эхэлнэ. Эцэст нь Орлой мэргэн Цагаан Бээжинд хүргэгдэж наян нэгэн зоосоор тамлуулна. Мөн ”Хилэн хормойт” Ашуугийн тухай дэгс яриа домог байдгийг тодруулж, уран сайхны сонирхолтой дүр бүтээж чадсан байна. Хил орчмоор эргэлдэж хятадуудыг дээрэмддэг шилийн сайн эр учраас ийм нэр цол хүртжээ. Нэгэнтээ гэнэдэж баригджээ. Гэхдээ тэр манж нарын гарт үхэхийг хүссэнгүй. Гараа гавлуулаад баригдаж явахдаа нутгийн жинчидтэй тааралддаж миний энэ гаванд идэгдсэн хоёр гарыг сэлмээр цавчаад аль гэж гуйна. Гэм хийсэн гарыг минь Ноён хутагтад аваачиж өгөөэрэй гэх сонин , сонирхолтой үйл явдлаар холбож байгаа нь зохиолчийн зэгсэн уран сэтгэмж юм. Түүний хамгийн даацтай бүтээл нь “Жанжин цадиг” номонд орсон “Айн Жалудын цавчилдаан” тууж яах аргагүй мөн юмаа. Энэ туужид манай орны биш гадаад ертөнцөд, тэр тусмаа Мөнх хааны дүү Хүлэгийн захирсан Арабын ертөнцөд болж байгаа дотоод сэтгэлийн ертөнцийн байлдаан болон эзлэн авах байлдааныг тун аятайхан дүрсэлжээ. Хамгийн баатарлаг жанжин Арантай Багдадын гоо хүүхэн Сүжридад хорлогдож, оронд нь тавигдсан Хитбуха жанжин гол баатар нь болж буйгаар тод томруун дүрслэгджээ. Манай дийлэнх зохиолчид Чингис хаан тэргүүт жанжид, түүний үр хүүхдүүд, үр ач нарын байлдааныг, тэдний ялан дийлсэн сүрлэг омголон байдлыг голлон бичдэг бол Б.Ойдов Айн Жалудын хөндийд монгол цэрэг хиар цохигдож, энэхүү тулаанд илүү хүчинд арга буюу дарлагдан ялагдаж байгааг эмгэнэлийн баатарлаг үйлээр түүхийг цагааруулалгүй үнэн бодитойгоор харуулснаараа үнэ цэнтэй юм. Харь ахуй соёл, байгаа байдал, хүмүүс тэр бүү хэл хувцас хунарыг нь хүртэл дүрсэлнэ гэдэг хэцүүг би мэднэ ээ. Үйл явдлыг нүдэнд харагдтал, цэрэг эрсийн дуу, сэлэмний цавчилдааныг чихэнд дуулдмаар дүрсэлсэнийг Ойдов зохиолчийн хэл найруулга, үгийн хүч чадалтай холбох ёстой.“Бидний үхлийг бидний ялагдлыг эзэн хаан минь сонсоод цэрэг дайчдынхаа гэргий нарыг нэг жил жирэмслээгүй, түмэн адууныхаа мянган гүүг нэг жил унагалаагүй гэж бодог ээ” гэж Хитбуха жанжин хэлж байна. Тэр сөхөршгүй баатарлаг омогшлоо Синайн цөлөөс азарган чоно амьдаар нь бариулан яг амь тавьж байгаа тэр агшин, тэр араатны хилэнт аймшигт нүдийг харж уур хилэн омогшил авч байгаа нь цоо шинэ дүрслэл бөгөөд үүгээрээ жинхэнэ жанжин баатрын дүр төрх хөшөө мэт бослоо. “Зам чинь зөв бол яваад бай” гэдэг миний нэгэн эрхэм анд зохиолчийн үгээр сүүл мушгин дөрөөг мялаая. Их хөсөг замаа алдахгүй яваад байвал хүрэх газраа сайхан хүрдэг дээ.Өдгөө Монголд тууж бичдэг зохиолч гарын арван хуруунд алга. Тууж өөрөө их уран зохиолын үндсийн үндэс болсон гайхамшигт төрөл. Үүнийг мэрээд мэрээд ард нь гарахгүй. Мэдээ бичиж байж сэтгүүлч болдог шиг өгүүллэг, тууж бичиж байж романч болох нь зүй.Гэвч болсон болоогүй ногооноороо түүхий роман цувуулж байсанд орвол туужийн энэхүү гайхамшигт төрлийг, тэр тусмаа түүх-уран сайхны туужийн төрлөөр амьсгалж байсан нь хамаагүй дээр. Ийм төрлийг Б.Ойдов маань эзэгнэх болтугай гэж ерөөе!

Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ