ОХУ-ын 23 цэрэг амиа алдав

ОХУ-ын Омск хотноо цэргийн байрны дөрвөн давхар барилгын зарим хэсэг нурснаас 23 цэрэг амь үрэгджээ. Нурангинаас 19 цэргийг аварч, заримыг нь Москва руу эмнэлэгт хүргэсэн байна. Зарим эх сурвалжид мэдээлснээр хохирогчдын ихэнх нь дөнгөж 18 нас хүрсэн шинэ цэргүүд аж.
Гэрчүүдийн яриагаар цэргүүд дөнгөж орондоо орсны дараа барилгын дээвэр, хана нурсан гэнэ. ОХУ-ын мөрдөн шалгах албаныхан казармын барилга нурсан нь 2013 онд явагдсан завсарын ажилтай холбоотой байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа аж.
ОХУ-ын батлан хамгаалах яамнаас хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн олговор олгохоо мэдэгдсэн байна. Энэхүү цэргийн бааз нь Омск хотын ойролцоох шүхэрчдийн сургалтын төв аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ