Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв, говь, зүүн зүгийн нутгаарбороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны 07 дугаар сарын 18-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв, говь, зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр бороо орно.

Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Увс нуур, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 28-33 градус,Орхон-Сэлэнгэ саваар 24-29 градус,бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 21-23 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ